суббота, 11 февраля 2012 г.

Хайртай хүндээ бэлэглэх хайрын баярын өдрийн хамгийн зөв бэлэ

Хайртай хүндээ бэлэглэх хайрын баярын өдрийн хамгийн зөв бэлэг бол хайрын тухай ном юм.
Хайр сэтгэлээ баталгаажуулахыг хүссэн хүн л хайртай хүндээ хайр сэтгэлийн ном бэлэглэдэг.

Шинэ оны шинэ номын Bestseller болоод байгаа Сэтгэлзүйч Ц.Зэсэнхүүгийн "Хайр ба Би" ном нь хайртай хүндээ бэлэглэх хайрын баярын өдрийн хамгийн зөв бэлэг болно.

Энэ ном нь монгол сэтгэлзүйчийн бичсэн хайр сэтгэлийн талаарх анхны маш дэлгэрэнгүй бүтээл юм.

Хайр гэдэг бол маш гайхамшигтай мэдрэмж харамсалтай нь сая сая хүн энэ мэдрэмжийг төгс мэдрэхийн төлөө тэмцдэг ч тун цөөхөнд нь энэ аз тохиодог. Бусад нь хичнээн ухаантай чадалтай нэгэн байсан ч хайраас тэд зөвхөн зовлон шаналал, харуусал гашуудал, сэтгэлийн дарамтыг л мэдэрдэг байна. Тэд нар хайрын гайхамшигт мэдрэмжийг мэдэрч чадаагүйгээсээ урам нь хугарч хайр гэдэг бол зөвхөн зохиомол хийсвэр хоосон зүйл гэж үздэг. Гэхдээ энэ бол тийм биш юм.
Жинхэнэ хайрын гол нууц нь тэр үнэхээр байдагт байдаг байна. Тиймээ, чи гайхах хэрэггүй. Жинхэнэ хайр байдаг, байсаар ч байх болно.

Магадгүй тэр чамайг яг одоо отож байж мэднэ. Зөвхөн чи түүнийг олж харж таньж сурах хэрэгтэй. Бас хайрыг мэдэрч сурах хэрэгтэй. Хэрэв чи хайрын гайхамшигт амтыг огт мэдэрч байгаагүй бол, яг одоо захаас нь мэдэрч байгаа бол түүнийг хичнээн гайхамшигтай таашаал чамд өгч чадах болохыг, түүнийг яаж баяжуулж, хайрын гайхамшигийг улам илүү хэрхэн мэдэрч болохыг мэдэхийг хүсэж байвал энэ ном чамд зориулагдсан гэсэн үг.

Маш олон асуултанд чинь хариулт өгж чадах ном та нарын гар дээр очиж байгаа болхоор номоо авч хайртай хүндээ бэлэглээрэй