вторник, 27 октября 2009 г.

Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү

Таны асуудалд манай төвөөс аль болох хурдан хариулт өгхийг хичээх болно.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв

Хайр сэтгэлийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү

Таны асуудалд манай төвөөс аль болох хурдан хариулт өгхийг хичээх болно.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв

Сэтгэл зүйн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү

Таны асуудалд манай төвөөс аль болох хурдан хариулт өгхийг хичээх болно.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв

Гэр бүлийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү

Таны асуудалд манай төвөөс аль болох хурдан хариулт өгхийг хичээх болно.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв

Бизнесийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү

Таны асуудалд манай төвөөс аль болох хурдан хариулт өгхийг хичээх болно.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв

понедельник, 26 октября 2009 г.

Сэтгэл санааны ариун цэвэр

Сэтгэл санааны ариун цэвэр
“Бидний амьдрал бол бидний бодол санааны бүтээгдхүүн юм.
Маркус Аурелиус”
Бидний бодол санаа нь бидний хаана ямар нөхцөлд байдалд орших болон үйл хөдлөл үйлдэлийг тодорхойлж байдаг хүчин зүйл юм.Эрдэмтийн судалгаагаар хүний тархинд өдөрт ойролцоогоор 50.000-60.000 орчин бодол боловсрогдож байдаг олж тогтоосон байдаг бөгөөд эдгээрийн тал илүү хувь нь бид ямарч үндэслэлгүйгээр өөрийн хийсвэрлэх оюуны тусламжтайгаар бодсон бодол байдаг байна.Тэгэхээр бидний толгой өдөр ямарч хэрэгцээгүй ойролцоогоор 25.000 орчим бодол эргэлдэж үүнээс үүдэлтэйгээр бид ямар нэг үндэслэлгүй зүйлд санаа зовж  өөрсдийн сэтгэл санааг хямрааж хүнд бэрх сэтгэл санааны хямралд амьдарч явдаг байна.Энэ үндэслэлгүй хэрэггүй бодол санаанаас болж бид ямар нэг зүйлд санаа зовж,хэн нэгнийг үзэн ядаж,гэр бүлийн хүнээ хардаж,хэрүүл уруул хийж,хэт мухар сүсэгт автаж, өөрийгөө сэтгэл санааны гутралд автуулж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж баадаг билээ.
Тиймээс оюун бодол бодлоо цэгцэлж,бодол санааныхаа зөв бурууг ялгаж салгаж сурах нь хүн бүр их чухал зүйл юм.Иймээс дараах сэтгэл санаагаа цэвэр цэмцгэр байлгах аргыг санал болгож байна.
   Цэвэр цэмцгэр байдал гэдэг бол бидны амьдралд их чухал юм.Бид өөрсдийн гэр орон,албан тасалгаа,цэцэрлэгт хүрээлэнгээ цэвэр цэмцгэр байлгах  болон шүршүүрт, орох шүдээ угаах г.м үйлдэлүүд бидний өдөр тутмын зайлшгүй хийх ариун цэврийн зүйлсдээ зайлшгүй оруулдаг.
Тэгвэл бид бас нэг ариун цэвэрийн асуудлийг маш ховор хийдэг.Энэ бол бидний сэтгэл санаа юм
Бид хэрэв өөрсдийн толгойг ямарч хэрэггүй асуудал болон дарамтаас ангижруулах нь бидэнд маш ашигтай юм.Сэтгэл зүйд сэтгэл санааны ариун цэврийг тодорхойлохдоо:
Сэтгэл санааны эрүүл байдал болон сэтгэл санааг амар байлгахад авах арга хэмжээ гэж үздэг
Ямарч үндэслэлгүй айдас ба санаа зоволт нь бидний сэтгэл санааг бохирдуулж байдаг.
Дараах дасгалыг зөвлөж байна.Үүний тулд таньд өглөө оройд 5 минут л шаардлагатай.Та 21 хоногийн турш өглөөд чимээгүй орчинд суугаад дараах асуултанд бичгээр\завалчгүй бичгээр хариулж бичих шаардлагатай\ хариулж бичээрэй:
  • ·         Өнөөдөр би юунд санаа зовж байна вэ?
  • ·         Өнөөдөр ямар тааламжгүй болон хүсүүштэй бус зүйл тохиолдож болох вэ?
  • ·         Өнөөдөр би юунаас айж байна вэ?
  • ·         Юунаас болж надад өнөөдөр санаа зовсон эсвэл дарамттай юм шиг мэдрэмж төрж байна вэ?
Та нухацтай эдгээр асуултанд хариулаад санаа зовоож буй асуудал,асуулт болон айдсаа жагсааж бичих юм бол таны өнөө өглөөний сэтгэл санааны угаалга боллоо гэсэн үг
Оройн та гэртээ хүрч ирээд өнөөх жагсаалтаа аваад хариулт нэг бүр дээр дараах 2 асуултийг тавь:
  • ·         Энэ зүйл миний болгоомжилж байсан шиг болж өнгөрөв үү?
  • ·         Болсон бол миний бол бодсон шиг муу зүйл болов уу?
Энэ мэтээр өдөр бүр бичсэнээр та өөрийн бодол санаанд байгаа айдас тань хэр их үндэслэлтэй болох,бас хэр их нь зөвхөн таны бодол санаанаас гарсан хийсвэрлэл болохыг олж тогтооно.
Үүнээс гадна та орой бүр нэмж өөрөөсөө дараах асуултуудыг асууж хариулж бич?
  • ·         Өнөөдрийн сайхан нь юу байв аа?
  • ·         Өнөөдөр би юунд баярлах хэрэгтэй вэ?
  • ·         Юу намайг өнөөдөр баярлуулав?
  • ·         Өнөөдөр би юу мэдэж авсан вэ?
Ингэснээр та бас амьдралын сайхан талыг харах болно

Нойргүйдэлтээс гарах 10 дүрэм

Нойргүйдэлтээс гарах 10 дүрэм
Эдгээр дүрмийн гол зорилго нь таныг унтахдаа ор,унтлагын өрөө гэх мэт зүйлсийг ашиглаж өөртөө унтах дохиог бий болгоход чиглэж байгаа юм. Гэхдээ манай орны нөхцөл цөөн өрөө байранд гэртээ олууллаа амьдардаг эсвэл гэрт амьдардаг хүмүүс хийж гүйцэтгэхэд бэрхшээлтэй бөгөөд ийм нөхцөлд амьдардаг хүмүүст сэтгэл зүйчид хандаж зөвөлгөө авахыг зөвлөж байна
1.    Унтлагын өрөө болон ор нь зөвхөн унтахад зориулагдах

Та орондоо юм унших эсвэл зурагт\телевизор\ үздэг үү?Ороо маш таатай болгоод утсаар ярих,хоол идэх,юм бичих,ажлаа хийхэд ашигладаг уу?Орлуугаа очоод өөрийн хувийн асуудал болон санаа зовоосон зүйлээ бодож түүнийгээ шийдвэрлэх арга зам олох гэж оролддог уу?
Хэрэв тийм биш бол маш сайн байна.Тэгвэл та энэ эхний дүрмийг алгасаж болно гэсэн үг.Хэрэв дээрх зүйлсийг хийдэг бол цааш нь уншихыг зөвлөж байна.
Хэрэв таны бие мах бодь тань ор бол унтахад зориулагдсан зүйл биш өөр зүйлд ч гэсэн зориулагдсан зүйл гээд ойлгочих юм бол орон дээрээ хэвтэсэн ч харин таны бие мах бодь идэвхитэй хэвээр байх болно.
Иймээс та өөрийн бие мах бодио ор гэдэг бол зөвхөн унтахад зориулагдасан зүйл гэж сургах нь их чухал юм.Тиймээс таньд ор гэдэг бодол орж ирэхэд л шууд таньд нойр хүрэх,зүүдний сайхан ертөнцөд аялах бодол төрдөг болгох нь маш чухал юм.Энэ нь өөр үгээр хэлбэл та дуртай идэх юмаа бодох тэр агшинд таны арааны шүлс асгардагтай адил болгох хэрэгтэй.Унталгын өрөө улмаар орыг унтахаас бусад төрлийн идэвхитай зүйл хийхэд бус зөвхөн тайвширах,тайван амрахад зориулсан орчин болгох хэрэгтэй.
Жич:Үүнд нэг ондоо зүйлийг хамруулахгүй байж болно.Энэ нь бэлгийн хрьцаа юм.Бэлгийн харьцаа нь нойр хүргэх маш сайн эмийн нэг юм.Та дур тавилтын хүчээр биеийн болон сэтгэл санааны тайвширалт эдэлдэг.Энэ нь тайван сайхан унтах боломжийг олгодог .

Иймээс ийм орчин бүрдүүлхэд дараах зүйлсийг хийх хэрэгтэй:
·         Унталгын өрөөнөөс эсвэл орны дэргэдээс бүхий л унтахад зориулагдаагүй, таныг идэвхитэй байлгаж болох зүйлс \хоол хүнс,уух зүйлс,унших зүйлс,зурагт,ажилтай холбоотой зүйлс г.м\ -ийг холдуулах,хийхгүй байх хэрэгтэй.
·         Хэрэв унтах болон адаглаад түр дуг хийгээд авахыг хүссэн ч зөвхөн орон дээрээ л хий.Тэгэхээс ямар нэг буйдан, сандал гэх мэт газрыг бүү ашигла.
·         Унтлагын өрөөгөө эсвэл адаглаад ор болоод орныхоо эргэн тойрныг тайван нам гүм таньд тааламжтай орчин болго.
·         Ороо эсвэл Унтлагын өрөөг ямар нэг асуудал шийдэх орчин бүү болго.Ор болон Унтлагын өрөө нь асуудал шийддэг газар биш.Асуудлыг өдрийн цагаар ба ор, Унтлагын өрөөнөөс холуур шийдэж сур.

2.    Хэрэв орондоо хэвтээд унтахгүй,нойр хүрэхгүй 30 минут болох юм бол бос.

Орондоо унталгүйгээр 30 минут л хэвт.Хэрэв 30 минут болоход унтахгүй бол боссон нь дээр.Тэгээд биед тань ядралт мэдэгдэх тэр үед л буцаад орондоо хэвт.Хэрэв дахиад хэвтээд 30 минут болоход унтахгүй бол дахиад л бос.Орондоо унталгүйгээр 30 –аас илүү  минут бүү хэвт.
Гэхдээ 30 минут харж байна гээд 5 минут тутам цаг хараад бай гэсэн үг биш юм.Ингэх юм бол бас л буруу.Та өрөө мэдрэмжээрээ 30 минутын баримжаа аваад сурчих хэрэгтэй.Өөрийнхөө мэдрэмжээ ашиглах хэрэгтэй.Та 25 эсвэл 35 минут болоод боссон ч болно.Ингэлээ гээд буруудах зүйлгүй.Өөрийнхөө мэдрэмжиндээ итгэ.
Зарим торхиолдолд жишээ нь өвлийн нөхцөлд үүнийг хийхэд хэцүү ор дулаахан босоход хэцүү мэт санагдаг.Тэглээч гэсэн ч бос. 30 –аас илүү минут орондоо унталгүй хэвтэхгүй байхийг өөрийн бие организмд сургах нь маш чухал.Ингэснээр та ор харах эсвэл бодох агшинд таны бие мах бодь би ядарлаа,унтая гэсэн дохио хүлээн авсан мэт болж та өөрийн эрхгүй унтах хүсэл төрөх бөгөөд орондоо хэвтэхэд тань бие мах бодь тань шууд амрах боллоо,унтах боллоо гээд унтах горимдоо ордог болох юм.

Бас нэг өөр гарах асуудал юу вэ? гэвэл 30 минут боллоо унтасангүй бослоо юу хийх вэ?Гэрт бүх хүн унтаж байдаг яах вэ?
Тиймээ бас нэг асуудал бөгөөд гэхдээ та босоод ямар нэг таны бие мах бодь болон сэтгэл санаа идэвхитэй болгох зүйл хийж болохгүй.Тэгэхээр та дараах зүйлсийг хийж болох юм.Үүнд:ямар нэг таныг тайвшируулахаар ном унших,зурагт телвизор үзэх\гэхдээ ямар нэг дайн тулаантай эсвэл сэтгэл хөдөлгөсөн зүйлс үзэх хэрэггүй шүү\өдөр тутам хийдэг гэр орны ажлаас байж болох юм\жнь:юм индүүдэх,ном дэвтэр янзлах,амралт зугаалга төлөвлөх,чихэвчээр тайвшруулах хөгжим сонсох,найз нөхөддөө захиа бичих г.м\
Тийм болохоор унтахын өмнө хэрэв унтаж чадахгүй бол хийж болох 5 зүйлийг бодоод олоод санчих хэрэгтэй.Тэгвэл босоод юу хийх вэ? гээд бодоод хайгаад байх хэрэгүй.
Гэхдээ мэдээж энэ 2 –р дүрэмд хэрэв та биеийн байдлаас шалтгаалсан нойргүйдэлт болон өвчтэй үедээ үүнийг мөрдөхгүй байж болно.

3.    Унтахын өмнө хийдэг өөрийн гэсэн заншил\зуршил\тай болох хэрэгтэй

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та унтах болгондоо ямар нэг дэс дараалан хийдэг заншил\зуршил\тай болох нь чухал юм.Нэг их ядаргаатай шаардлагагүй юм шиг санагдаж болох юм гэхдээ энэ нь маш чухал бөгөөд та энэ заншил\зуршил\аараа, дараалан гүйцэтгэдэг зүйлсээрээ өөрийнхөө бие мах бодид унтах боллоо гэх дохио мэдэгдэж байдаг.Та өөрийн гэсэн заншил\зуршил\ бодож олох хэрэгтэй ба үүнийгээ өөрийнхөө онцлог болон орчиндоо зохицуулж 4 өөс 5 зүйлийг сонгоод үүнийгээ 4 долоо хоногийн турш хийхэд таньд өөрт таньд дасал болоод ирэх болно.Энэ нь таныг сайхан унтахад тань тус болох юм.
Иймэрхүү заншил\зуршил\ ямархуу байх вэ гэвэл?
Жнь:Та унтахаасаа ойролцоогоор хагас цагийн өмнө дараах зүйлсийг шат дараалан хийх хэрэгтэй:
·         Эхлээд нэг сайхан тайвшруулахуйц хөгжим сонсоод
·         Дараа нь онгорхой цонх эсвэл үүдэндээ гараад нэг сайхан амьсгаа авах юм уу бага зэрэг гадуур алхаад
·         Дараа нь ариун цэврийн өрөө ороод шүдээ угаах нүүр гараа угаах зэргийг үйлдээд
·         Дараа нь Унтлагын өрөөний гэрлээ унтраагаад, орондоо ороод тайвшруулах дасгал хийгээд унтах

4.    Өөрийнхөө бие мах бодийн өгч буй дохиог мэдрэх хэрэгтэй

Та ямар үед болон шалтгаанаас үүдээд одоо унтах цаг боллоо гэж боддог вэ?
Энэ бол маш чухал асуултын нэг юм.Нойргүйдэлтийн ихэнх шалтгаан энэ асуудлаас гарч ирдэг.Учир нь та нэг бол өөрийн бие мах бодь тань амралт шаардаагүй үед унтах гэж оролдох эсвэл амралт шаардаж байхад нь таны зүгээс унтахгүй байх гэх мэтээр та унтах үе мөчлөгөө тохируулаагүйгээс болж нойргүйдэлт болон улмаар өвчин тусах мэт сөрөг нөлөө энэ асуудлаас урган гарж болох юм.Энэ нь нэг ёсондоо та ариун цэврийн өрөө орох шаардлагагүй байж ариун цэврийн өрөө орохтой адил зүйл юм.
Тэгвэл хэзээ унтах болсон бэ? гэдгийг шийддэг зарим алдаануудаас жишээ татая:
·         Оройн 11 цаг боллоо одоо унтахгүй бол болохгүй гэсэн бодол
·         Зурагтаар онц сонин юм гарахаа болихоор
·         Эхнэр эсвэл нөхөр маань унтахаар явсан учир
·         Уйтгарласан ба уйтгарласнаасаа болоод ядарсан юм шиг болохоор
·         Өчигдөр муу унтсан тэгэхээр өнөөдөр унтаж нөхөж авна г.м
Энд дурьдсан зүйлсүүд таны бие мах бодиос шалтгаалсан бус бусад зүйлсээс шалтгаалсан асуудлууд байгааг анзаарч байгаа байх.
Тэгэхээр хэзээ унтахыг яаж мэдэх вэ? гэж асуух байх тэгвэл тэрийг та өөрөө л мэдэж олох хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.Үүнийг та өрөө өдөр бүр олж тогтоох хэргтэй бие мах бодидоо итгэл хүлээлгэ тэр таньд хэзээ унтах болсон эсэхийг өөрөө хэлээд өгнө та зөвхөн тэр дохиог нь сонсох, мэдрэх л шаардлагатай.Бидний бие мах бодь үргэлж бидэнд өөрт нь юу хэрэгтэй болохыг үргэлж хэлж байдаг.Энэ нь өөр үгээр хэлбэл таны бие мах бодид хүнс тэжээл шаардлагатай болоход таны бие мах бодь таньд өлсөж буй мэдрэмжийг илгээж байдагтай адил юм.Энэ дүрмийг хэрэгжүүлэхийн тулд 5 дугаар дүрмийг баримталбал сайн. Яагаад гэвэл өглөө болгон тогтмол цагт босож байвал таны бие мах бодь хэзээ утах талаар дохио өгөхдөө илүү ойлгомжтой байна.Энэ үед бие мах бодь тань тэр өдөр их ядарсан бол өглөө тэдэн цагт босно гэдгээ тооцож үзээд одоо тэдий үед унтвал би амралт авж чадах юм байна гээд таньд тухай цаг дөхөөд ирэх үед өөрийн дохиогоо өгөж эхэлнэ.

5.    Өглөө болгон нэг ижил цагт босож бай

Амралтийн өдөр ч бай ажлийн өдөр ч бай хэзээ ч унтасан хамаагүй үргэлж нэг цагт босч сур зөвхөн ингэж байж таны бие мах бодь тань тогтмол хэвийн байдлаа хадгалах болно.Сайхан их унтах нь сайхан зүйлсийн нэг хэдий ч энэ таны нойргүйдэлтийн эмчилгээний үр дүнг алдагдуулна.

6.    Өдрийн цагаар унтахаас аль болох зайлсхий

Хэдий өдрийн цагаар их ядарсан санагдаж бараг зогсоогоороо унтачих юм шиг санагдасан ч гэсэн битгий унт.Өдрийн цагаар хэсэг дуг хийвэл таны бие мах бодийн зарим хэсэг нь амралт авах ба энэ хэсгээс шалтгаалан та орой оройтож нойр хүрэх, шөнө дунд сэрэх, эсвэл өглөө эрт сэрэх болно.
Иймээс өдрийн цагаар унтахаас аль болох зайлсхий, үүний тулд нойр хүрсэн үедээ дасгал хийх гадуур явах гэх мэтээр өөрийгөө сэргээх хэрэгтэй

7.    Сэрүүлгэнийхээ боол болох хэрэггүй

Нойргүйдэлтээр өвчилж буй хүмүүсийн нэг том дайсан бол сэрүүлэг юм.Та унтаж байгаад өөрийн эрхгүй сэрүүлгээ эсвэл цагаа харж хэд болж байгааг харах гэж хичээх нь таны нойрыг хулжаах болно.Энэ нь дараах жишээгээр харагдаж болох юм:Та Унтлаа хэсэг хугацааны дараа хэд болоо сэрүүлэг дугарах болоо болов уу? гэж бодогдоно түр сэрээд цагаа хардаг 30 минут өнгөрсөн байдаг.-Өө гээд буцаад унтана дахиад цагаа хардаг 45 минут өнгөрсөн байдаг.-Өө одоо яг унтая гэхээр нойр  сэргэчихсэн байдаг.Тэгэсхийж байгаад дахиад унтдаг дахиад сэтгэл зовоод сэрдэг цаг хардаг шөнийн 1 цаг болж байх жишээтэй.Ингэж Унтаж сэрж унтаж сэрсээр өглөөг  хүргэдэг харин ингэхэд таны бие мах бодь амралт аваагүй байдаг.

Иймээс өөрийн орны ойролцоогоос цаг болон сэрүүлгээ холдуулж таны нүдэнд үзэгдэхгүй газар тавих хэрэгтэй.  

8.    Оройдоо зөвхөн хөнгөн чанарын хоол идэж бай

Таны бие мах бодь хоол хүнс боловсруулахдаа 3 цаг зарцуулдаг гэдгийг бодох хэрэгтэй.Хангалтай идэхээр ядарах,нойр хүрэх мэт санагдаг.Улмаар хүнд хоол идээд унтах юм бол тайван бус унтах ба өглөө амархан сэрдэггүй.

Иймээс оройдоо аль болох хөнгөн хоол унд хэрглэж бай.

9.    Тайвширах хэрэгтэй

Стресстэсэн эсвэл тайван бус үед унтахаар явах нь таныг тэр чинээгээрээ тайван бус унтуулна эсвэл нойргүйтүүлнэ.Тэгэхээр аль болох тайвширсан эсвэл тайван байдалд байгаа үедээ унтах хэрэгтэй.Хэрэв тайван бус байвал янз бүрийн тайвшруулах дасгалууд байдаг ба тэднийг хэрэглэх хэрэгтэй

10. Зарим нэг бясалгалийн хэллэгийг хэлж өөрийн бодол санаагаа эерэг болго

a.    Орондоо ороод гэрлээ унтраагаад дараах үгсийг удаан аажуухан тэгэхдээ ойлгогдохоор дараах үгсийг өөртөө хэл
-       Би өөрийнхөө биед итгэж байна.Хэрэв тэр унтах хэрэгтэй байгаа бол би унтана.Миний бие өөрт минь юу хэрэгтэйг мэднэ.Миний бодол санаа маш тайван байна.Би маш тайван нам гүм тайвширч байна.Бүх зүйл сайхан байна.Одоо надад хийх зүйл алга.Одоо би унтаж болно.

b.    Үүний дараа өөрийн хйисвэрлэн бодох чадвараар эерэг зүйлсийн талаар дүрслэн бодох хэрэгтэй.Өөрийн бодолдоо таньд тааламжтай зүйлсийн талаар бодох хэрэгтэй.Энэ бодолдоо сайхан зугаалсанаа бодох эсвэл дараа зугаалахдаа ямар сайхан байх талаар бодох,эсвэл сайхан байгальд өөрийгөө байгаагаар төсөөлөх,эсвэл өөрийн хань ижлийн сайхан зүйлсийн талаар бодож болно.Ямар ч бодол байж болно гэхдээ зөвхөн эерэг бодол байх хэрэгтэй.

Хүүхдийг хичээлдээ дуртай явдаг болгох зөвөлгөө

Хүүхдийг хичээлдээ дуртай явдаг болгох зөвөлгөө
Та бүгд хүүхэд нэгдүгээр ангид байхдаа Өнөөдөр хичээлтэй гээд маш баясгалантайн нь арга үгүй нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр гүйж байдгийг харсан л байх.Үүнийн нууц маш амархан.Энэ нууц нь бие даах чадвар ба өөртөө итгэх итгэл бүхий хүсэл юм.Бусад зүйлс нь зөвхөн таниас шалтгалах зүйл юм.
Яаж хүүхдийг дараах зүйлсийг өөрөө хийдэг болгох вэ?
·         Хичээлдээ явахын тулд өглөө эрт өөрөө босдог
·         Том хүмүүсээр хэлүүлэлгүй, үглүүлэлгүй хичээлдээ шаардагдах зүйлийг бэлтгэдэг
·         Эцэг эхээрээ гулгалгүй, чирүүлэлгүй сургууль уруугаа дуртай нь арга үгүй явдаг
·         Цагтаа сургуулиасаа ирдэг
·         Цагт нь даалгавараа дуртай нь арга үгүй хийж гүйцэтгэдэг
·         Өглөө сургууль даа эрт явна гээд шаардлагатай цагт нь эрт унтдаг
Итгэл өгөх
Хүүхэд тань сургуульдаа сайн дураар баяр баясгалантай явдаг болгохын тулд та хамгийн түрүүнд тэдэнд итгэж сурах шаардлагатай.Энийг сурхад их хэцүү гэдгийг мэдэж байна.Гэхдээ итгэл хүлээлгэхийн үндэс нь дурийн дадал зуршил дээр тогтож байдаг.
Таньд та хүүхдээсээ ухаантай юм шиг санагдаж байна уу? Та бүх зүйлийг мэддэг харин тэд юу ч мэдэхгүй арьчаагүй юм шиг санагдаж байна уу? Та тэднийг үргэлж хянаж байх ёстой юм шиг санагдаж байна уу? Тэгвэл та ямар дадал зуршилаар өөрийнхөө хүүхдээ сургах гэж байна вэ? Таны заасан шугмаар явж байхийг уу? Таны тушаалыг гүйцэтгэдэг байлгах гэж  үү? Ямар нэг энгийн зүйлд үргэлж таны зөвшөөрөлөөр хөдөлж байг гэж үү?
Эдгээрийг цэрэгт л заадаг байх.Харин би та бүгдийг хүүхдэдээ итгэх итгэлд сургах гэж байна. Энд та бүгд анхаарсан бол би таны хүүхдийг бус таныг сургах гэж байна.
Хүүхдээ сургуулд нь явуулдаг хүмүүсийн энгийн нэг өдрийг авч үзье дээ:
-  Та өглөөний цайг нь бэлдэхийн тулд өглөө эрт босдог
-  Цаг минутыг нарийн ажиглана
-  Хүүхдээ сэрээх гэж зөөлөн чангаана.Харин тэр нөгөө тийшээ эргээд дахиад зүүдэндээ хөвж эхэлнэ
-  Таны санаа зоволт бүр ихэснэ
-  Эцсийн эсэст та хагас нойрмог хүүхдээ босгоно
-  Банны өрөө аваачаад нүүрийн угааж өгнө
-  Өглөөний цайг нь өгнө
-  Куртикнийхэн нь цахилгаанийг татаж,Хувцасыг өмсөхөд нь тусална
-  Тэр нойрмогтсоор.............Тэр бүрэн сэрээгүй байсаар л
-  Тиймээс сургууль хүрэх зам чиргүүлдсэн чаргуулдсан хэлбэртэйгээр үргэлжлэнэ
-  Арай ч нэг очдог хонх дугарч байдаг
-  Хохны дуугурахыг сонсмогц таны санаа зоволт бүр ихэснэ
-  Гэтэл та гутлын ч сольж амжаагүй байдаг
Ийм маягын өглөөг нилээдгүй эцэг эх амсдаг билээ.Одоо харин сургалтандаа орьёо юуны өмнө та дараах асуултыг хүүхдийнхээ дэрэгд өөрөөсөө асуугаад хариултыг нь бас өөрөө хариул
- Хэнд сургуульд явах хэрэгтэй юм? Ер нь хэрэгтэй юмуу? - Чамд\Миний хүүхдэд\.Би бол аль хэрийн сурдгаа сурчихсан
- Хэн сургуульд явахыг хүсэж байна вэ? – Чи\Тэр\
- Надад түүний сургууль хэрэгтэй юу? – Ерөнхийдөө бол хэрэггүй
- Тэгвэл яагаад би түүний утах ба хоцрохоос тэгж их айгаад байна вэ? – Яагаад гэвэл ингэх хэрэгтэй бүгд ингэдэг шүү дээ.Гэхдээ энэ бол буруу юм.
Одоо харин дараах асуултыг өөрсдийн хүүхдүүдээс асуу
-          Чамд хоцрох таалагддаг уу?
-          Чамайг өдөр бүр ямар удаан хувцасаа өмсөхийг ажиглах, хоцроод очихыг харах сайхан байна гэж бодож байна уу?
-          Чамд өөрт чинь хоцрох таалагддаг уу?
Хэрэв таны хүүхэд эдгээр асуултуудад – үгүй гэж хариулах юм бол дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж болох юм.Түүнд дараах зүйлсийг өөрөө хийж байхыг даалгах хэрэгтэй
1.      Одооноос тэр өөрөө сэрүүлгээ тавьж байх
2.      Өөрөө сэрж байх
3.      Гарах хүртлэх цагаа өөрөө хянаж байх
4.      Өөрөө сургуульдаа явхаар гарах ба харин түүнийг гаргаж өгөх гэсэн ээжийгээ хөөдөг байх
5.      Сургууль хүртлэх замд зарцуулах цагаа өөрөө зохицуулдаг байх
 Ингээд яаж цаашаа үргэлжлэхийг нь харцгаая
Яахав эхний өдөр тэр сэрүүлгээ албаар сонсоогүй юм шиг царайлана. Тэгхээр нь та зүгээр хажууд нь жаахан байж байгаад түүнд- Би чамайг дахиж сэрээж байхгүй,Би явж хэвтээд үргэлжлүүлж унтлаа гэж хэл.Тэгхээр чинь тэр дороо л босоод ирнэ.Гэхдээ заавал ингэж хэлэх биш өөрөөр ч хэлсэн болно.Гэхдээ гол нь дээр үгс түүнд санааг өгж байхуйц байх ёстой юм.Энэ юу гэсэн үг вэ гэвэл дээрх үг нь таньд биш харин таны хүүхдэд зориулагдсан байх хэрэгтэй.
Мэдээж эхний өдрүүдэд түүнд:-Надад чиний цаг хамаагүй,Чиний хоцрох надад хамаагүй гэдгийг сануулах хэрэгтэй.Та зүгээр л харад суух амар гэж бодож байна уу?Үгүй юу ч хийхгүй хараад суух хэцүү гэхдээ тэвчих хэргтэй тэгснээр энэ нь үр дүнгээ өгч эхэлнэ.
Ингээд хүүххэд тань өөрөө босдог болчихвол та зүгээр л өглөө эрт босоод өглөөнийхөн цайг бэлдчихээд өөрийнхөө хийх зүйлсээ хийх юмуу копьютерынхээ  ард суугаад л таны хүүхэд өөрөө босоод өөрийн цагаа хянаад өглөөнийхөө цайг уугаад хичээлдээ явхийг ажиглах л үлдэнэ.

Хүүдийн зөрүүд зан буюу миний хайртай бяцхан террорист

Хүүдийн зөрүүд зан буюу миний хайртай бяцхан террорист
Хэрвээ танай хүүхэд гэнэт бусад хүүхэд болон том хүмүүст заналхийлэх, муу зүйл хийх, зөрүүдлэх,  ууртай болчихвол түүний энэ занд сөрөг арга хэмжээ\уурлах, зандрах, зодох\ авхаа жаахан азнах хэрэгтэй. Харин үүний оронд түүнийг сайтар ажиглаж түүний энэ уур хилэн юунаас гараад байгаа шалтгааныг нь олж тогтоо.
Хүүхдийн зөрүүд зангын шалтгаан
Эцэг эхчүүд хүүхдийн зөрүүд зангаас айх хэрэггүй.Тэд гадний ямар нэг зүйлд,нөхцөл байдалд, үйлдэлд хариу үйлдэж байгаад агаад айх зүйл байхгүй.Бидний хэн ч гэсэн ямар нэг хагаралтай нөхцөлд, шудрага бус хандсан нөхцөлд, аюултай нөхцөлд, гомдсон үедээ болон илтээр заналхийлсэн нөхцөлд дургүйцэж,ууртай болдог. Ялгаа нь гэвэл том хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж,илэрхийлж чаддаг харин хүүхдэд ийм чадвар хараахан суугаагүй учир өөрийн хүлцэнгүй, дуулгавартай байхын эсрэг зан гаргаж уур гомдлоо илэрхийлдэг.Хүүхэд энэ дургүйцлээ илэрхийлэх хэлбэрийг зөрүүд зан гэж нэрлэж байгаа билээ.Зөрүүд зан гаргах үедээ хүүхэд эцэг эх болон орчин тойрийнхоны нүдээр ямархуу харагдах вэ? гэдгээс огт эмээлгүй өөрийн дургүй байгаагаа илэрхийлдэг. Тэд орилох, уурлах , уйлах, юм шидлэх, газар тэрийж унах гэх мэт янз бүрээр аашилдаг. Эцэг эхэд нь өөрийн хүүхдээ ингэхэд ичгэвтэр,уур хүрэм санагддаг. Ингээд л тэд хүүхдээ хараах, зодох, түлхэх, зандардаг.Үүнээс л эхэлж хүүхдийн зөрүүд зангын тэмцэл эхэлдэг.
·         3 настайгаас хүүхдийн зөрүүд зан эхэлдэг.Энэ үедээ түүний зөрүүд зангын хэлбэр нь том хүмүүсийн дарангуйллын эсрэг хандлагатай байдаг.Үүний эсрэг шийтгэл үзүүлэх тусам зөрүүдлэх нь улам ихэсдэг.Ийм үед хүүхэд бүх зүйлийг маш сөргөөр хүлээж авж эхэлдэг.Хэрэв эцэг эх үүнийг тэсвэрлэхгүй бууж өгөх юм бол хүүхэдэд ингэж амжилтанд хүрч болох юм байна гэдэг буруу ойлголт суух ба энэ зан нь удаан хадгалагдах болно.
·         4-5 настай  хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг болох ба юу зөв юу буруу болохыг мэдэж эхэлдэг болох ба энэ үеээс эхэлж зөрүүд зан үгүй болж эхэлдэг.
·         5-6 наснаас эхэлж хүүхдийн дургүйцлийн хэлбэр нь том хүнийхтэй төстэй болох ба ихэвчлэх бусад хүмүүстэй харьцах харцаанаас шалтгаалсан хэлбэртэй болдог.
Зарим нэг хүүхдийн зөрүүд зангын шалтгаан:
·         Анхаарал татах гэсэн хэлбэр
Хэрэв хүүхэд эцэг эхийнхээ зүгээс ямар нэг хайр, халамж, зөөлөн сэтгэл мэдэрэхгүй байвал хүүхэд ямар нэг хэлбэрээр тэдний анхаарлыг татахыг мөрөөдөж эхэлдэг.Үүнээс гадна энэ хэлбэрийн зөрүүдлэх зан нь эцэг эхийнхээ өөрт нь үнэхээр хайртай эсхийг шалгах арга ч байдаг.Тэд эцэг эхээ түүнийг байгаагаар\бүх сайн муу,алдаа дутагдалтай нь\ нь хайрлахыг хүсдэг.Харин ихэвчлэн эцэг эхийнхэн нь хайр ямар нэг шүүж дүгнэсэн шинжтэй байдаг.
Жнь:-Чи өнөөдөр сайн байсан,Ийм байвал чинь би чамд хайртай.
         -Чи өнөөдөр Батаатай зодолдсон тиймээс би чамд хайргүй гэх мэт.   
·         Эцэг эхдээ гомдсон хэлбэр
Хүүхдүүд өөрийн эцэг эхдээ гомдсон гомдлоо илэрхийлж хэлэх чадваргүй байдаг иймээс тэд янз бүрээр уурлаж,зөрүүдлэж эхэлдэг. Ийм тохиолдолын шинжүүд янз бүрийн үүдэлтэй байдаг.
Жнь: Дүүтэй болох, Эцэг эхийн харилцаа муудах, Салах, Тааламжгүй хамаатан садан гэрт ирэх, Эцэг эхээсээ холдох, Амлалтаа биелүүлэгүй үед, Шудрага бус шийтгэл амсах үед г.м
·         Өөртөө үл итгэсэн хэлбэр
Хаяа хүүхдүүд өөрийгөө хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй юум шиг санагдах үе байдаг. Ийм үед тэд бас зөрүүд зан гаргаж үүнийгээ илэрхийлдэг.Энэ хэлбэрийн үед өөрийгөө хамгаалсан хэлбэрийн зөрүүд зан гаргадаг.
Хүүхэд болгон нэг бус удаа өөрийн дургүйцлээ илэрхийлдэг.Гэхдээ энэ дургүйцлийг нь ямар ч сэтгэлийн шарх үлдээлгүй ул мөргүй алга болгох нь зөвхөн эцэг эхчүүдээс шалтгаалдаг.
Хүүхдийн зөрүүд занг юу дэвэргэдэг вэ?
Хүн бага насандаа орчин тойронтойгоо танилцах гол арга нь ямар нэг зүйлийг туршиж үзэх, даган дуурайх юм. Хүүхэд бүр өөрийн эцэг эхийг яг дууриахыг хүсдэг. Хэрвээ та түүнлүү хашгирах, хараах, цохих юм бол тэр таны энэ үйлдлийн эсрэг тань шиг хариу үйлдлийг өөрийн чадах,хүч хүрэх хэмжээнд үзүүлдэг.Хэрэв та хашгирах юм бол урдаас чинь адилхан хашгираж хариу өгнө гэсэн үг. Хэрэв та цохих юм бол хариу үйлдэл болгож бас таныг цохидог.
Харин та хатуу шийтгэх юм бол хүүхэд эцэг эхийнхээ дэргэд өөрийн уур хилэнгээ, гомдолоо нууж, дардаг зан сурдаг. Гэхдээ дараа нь энэ уур хилэнгээ, гомдолоо бусад нөхцөл байдал болон өөр хүмүүст гаргадаг.Өөрөөр хэлбэл тэр дараа элсэн дээр эсвэл тоглоомын талбайд тоглож байхдаа өөрөөсөө сул дорой нэгнийг\өөрөөсөө жижиг хүүхдийг\ дээрэлхэдэг.
Эцэг эхчүүдийн арга мухардсан байдал, буулт хийх, өсгөн хүмүүжүүлэх хил хязгаар, байнгын дэргэд нь байж байж чадахгүй гэх мэт шалтгаанаас үүдэн хүүхэд хүнд хэлбэрийн хянахийн арга үгүй зөрүүдлэлтйин хэлбэрт хүргэж болох юм. Иймээс эцэг эхчүүд өөрсдийн шаардлага болон хоригдоо баттай зогсох нь их чухал юм.Эс бөгөөс хүүхдүүд таны сул талыг ашиглах болно.
Хэрэв ямар нэг хориг хэлэх бол дарах мэтийн хувилбарыг хэрэглэх хэрэгтэй
Жнь:-Аав\Ээж\ нь  чамд хайртай гэхдээ чи шүдэнзээр тоглож болохгүй гэх мэт.
Хүүхдэд эхлээд өөрт нь хайртай гэдгийг хэлснээр хүүхэд энэ зүйлийг хийхгүй байх нь аав ээждээ хайртайгаа харуулах хэлбэр гэдгийн илрэл гэж ойлгох болно.
Эцэг эхчүүдэд өгөх зарим зөвөлгөө:
·         Аль болох эхлээд тэр зөрүүдлээд байгаагын шалтгаан юу болох талаар олж мэдэхийг хичээ.
·         Хүүхдээ яг тэр байгаагаар нь хүлээн ав. Ямар нэг дутагдалыг нь битгий муучил.
·         Тэдэнд хайртай гэдгээ аль болох их илэрхийлж хэлж бай.
·         Түүний сэтгэл санааны талаар түүнтэй ярилцаж бай.Тэдэнд хүмүүс заримдаа уурлаж,гомдоод үзэн яддаг гээд энэ нь хэвийн зүйл юм гэдгийг тайлбарлаж ойлгуул.Тэдэнд бусад биет болон хүмүүст ямар нэг муу зүйл хийлгүйгээр өөрийн уур, гомдлоо гаргахыг зааж өг.
Уур гомдолоо дарах зарим нэг арга:
·         Уур хилэнгийн дэр
Дэр эсвэл хивс эсвэл боксын мишок ашигласан ч болно.Тэдэнд хэрэв тэр хэн нэгэнд маш их уурлаад зодолдохыг хүвэл нь чи үүнийг цохиж болно гээд дэрээ өг.Ингээд түүнд тэр дэрийг цохисоноор уур,гомдлоо энэ дэрэнд өгж байгаа юм гэж тайлбарлаж өг
·         Халаасандах цаас
Хэрэв хүүхэд чинь уурлаж гомдоод,эсвэл зодоон цохион хийх гээд байдаг бол дараагын  удаа ийм үед хэрэв хэн нэгэнд гомдсон үедээ халаасандаа цаас авж яваад түүнийгээ гаргаж ирээд юу ч үгүй ур эсвэл газар хаяад гишэглэж болно гэж зөвлө. 

Саруул Гэрэлт Ирээдүй Төв

Хүний хамгийн их судлахийг хүсдэг болон хамгийн бага судлагдсан зүйл бол яах аргагүй хүний сэтгэл зүй юм. Хэрвээ таньд яамарваа нэг сэтгэл санааны асуудал гарах юм бол үүнийг бусад төрлийн бие эрхтэний өвчин шиг оношлох багаж төхөөрөмж гэж байхгүй юм.Ийм л учраас та сэтгэл санааны хямралын үед сэтгэл зүйчид хандаж зөвөлгөө авах хэрэгтэй.Сэтгэл зүйч нь таньтай харилцан ярилцаж таны сэтгэл санаа ямар учраас хямарч байгааг сэтгэл зүйн аргууд болон тестүүдээр оношилж, тогтоож тухайн хүний оюун санааны хямралыг эмчлэх арга стратегийг таньтай хамтарч боловсруулж улмаар цаашдаа тухайн асуудлыг өөрийн хүчээр даван гарах болон шийдвэрлэх чадвартай болоход тусалдаг.

Гэхдээ манай орны нөхцөлд ихэнх хүмүүс сэтгэл зүйчийн талаар буруу ойлголттой байдаг учраас хүн сэтгэл зүйч дээр очихоос айж эмээснээс сэтгэл зүйн янз бүрийн дарамтанд хүнд хэцүү амьдралыг туулдаг.

Монгол хүмүүсийн ихэнх нь сэтгэл санааны хямрал болон сэтгэл санааны хямралаас үүдэлтэй асуудалтай үед лам,мэрэгч,төлөгч гэх мэтийн улсад ханддаг.Улмаар эдгээр мэрэгч төлөгч нар нь тухай үед таны сэтгэлийг засах төдий үг хэлснээр та сэтгэл санаагаа хуураад өнгөрдөг ба харин таны асуудал шийдэгдээгүй байсан хэвээр байдаг.

Хүмүүс ихэвчлэн хэрэв сэтгэл зүйчээс тусламж авах юм бол өөрийгөө галзуу солиотой гэж бодох эсвэл бусад хүмүүсийн хэл амнаас айж сэтгэл зүйчид хандаж чаддаггүй.

Энэ бол буруу юм сэтгэл зүйчид хандана гэдэг бол харин урьдчилан сэргийлж байгаатай ялгаагүй юм.

Жнь: Та цаашдаа том алдаа гаргахгүйн тулд та эхлээд хуульчаас хууль зүйн зөвлөгөө авдаг.Үүнтээ нэгэн адилаар цаашдаа уг сэтгэл санааны асуудлаас болж илүү хохирохоос хамгаалж сэтгэл санааны зөвлөгөө авч явах нь таны амьдралыг хөнгөлөж аз жаргалтай амьдралын баталгаа болно.

Сэтгэл зүйч ба сэтгэл мэдрэлийн эмч хоёрын ялгаа нь юу вэ?

Сэтгэл зүйчийн талаарх буруу ойлголтын хамгын гол нь сэтгэл зүйчийг мэдрэлийн болон сэтгэл мэдрэлийн эмчтэй андуурах явдал юм.Сэтгэл зүйч нь сэтгэл зүйчээр сэтгэл зүйн чиглэлийн сургууль төгссөн хүн бөгөөд энэ нь анагаах ухааны эмч биш юм.

-Хүний сэтгэл зүйн асуудлыг сэтгэл санаа талаас нь авч үздэг.

Харин мэдрэлийн болон сэтгэл мэдрэлийн эмч нь анагаах ухааны сургуулийг төгссөн мэргэжлийн эмч юм. -Сэтгэл мэдрэлийн эмч нь хүний сэтгэл зүйн асуудлыг хүний биеийн физио-логийн талаас авч үздэг бөгөөд үүнээс үүдэлтэйгээр эмчилгээний арга нь эм тариаг түлхүү хэрэглэсэн шинжтэй байдаг.Иймээс ихэвчлэн сэтгэл мэдрэлийн ноцтой хямралд орсон

(Үүнд:хувь хүний төлөвшил хэт доголдсон,галзуурсан,солиорох) хүмүүсийг ихэвчлэн эмчилдэг.

Ямар тохиолдлуудад та сэтгэл зүйчид хандах хэрэгтэй вэ?

- Хэрвээ та урьд нь өдөр тутам хийдэг байсан зүйлсээ хийж чадахгүй байгаа үед

- Хэрвээ та асуудлаа өөрөө шийдвэрлэх гээд чадахгүй мухардалд орсон үед

- Хэрвээ таны хямрал хүндэрч зарим нэг муу зүйлс(амиа хор-лох г.м) бодох болсон үед

- Хэрвээ та ямарваа нэг донтсон зүйлээсээ(архи, мөрийтэй тог-лоом г.м) ангижрахыг хүссэн үед

- Хэрвээ та 4-өөс дээш долоо хоног айдас болон сэтгэл санааны гутралд байгаа үед

- Хэрвээ та нойргүйдэлт,дотор муухайрах,зүрхний цохилтын хэвийн хэмжээ алдагдсан бөгөөд бусад үл ойлгогдох өвчнөөр өвдөөд эмч ямар нэг онош тогтоож чадахгүй байгаа үед

Сэтгэл зүйн эмчилгээний үед яадаг вэ?

- Та сэтгэл зүйч таньтай хамтарч эхлээд ямар учраас болон ямар хүчин зүйлээс болж та энэ сэтгэл санааны хямралд оршиж байгааг тогтооно

- Дараа нь хамтарч энэ асуудал болон хямралыг даван туулах болон эмчлэх арга, тактик боловсруулна .

- Сүүлд нь дахин иймэрхүү тохиолдолд өөрийн хүчээр тухайн асуудлыг шийдвэрлэж чадах аргачилалд сургана

Ямар сэтгэл санааны асуудал дээр сэтгэл зүйч туслаж чадах вэ?

- Ганцаардалт,Өөртөө итгэх итгэлээ алдах

- Депресс - сэтгэлийн гутрал болон сэтгэлээр унах г.м

- Айдас жнь:нийгмийн айдас,цочролд орох,шалгалтын айдас,айдаст өвчин г.м

- Хоол ундны дуршил алдагдах жнь: турах дон, хэт таргалалт г.м

- Ямарваа нэгэн донтолт жнь: архи,тамхи,хар тамхи,эм г.м

- Хүүхэд ба залуучуудын зан харилцааны доройтолт

- Биеийн физиологийн байдлаас хамаарсан сэтгэл санааны хямрал жнь:бэлгийн чадавхи муудах,даралт,нойргүйдэлт г.м

- Сэтгэл санаанаас үүдэлтэй биеийн өвдөлт

- Сэтгэлийн шарх жнь:хүчирхийлэлд автсан,-хууртсан,аваар ослоос үүдэлтэй г.м

- Хувь хүний зан чанар төлөвшилт доройтсон

- Ядаргаанаас үүдэлтэй өвчин жнь. стресс,уур уцаар г.м

- Амьдралын хямрал

жнь:хагацал гашуудал,хамтрагч болон найз нөхдөөс ирэх дарамт-(муу хэлүүлэх, гадуурхуулах) г.м

- Гэр бүлийн хямрал жнь:төлөвлөлт, хөндийрөлт, хардалт, салалт г.м