вторник, 23 октября 2012 г.

Захидал:
Сайн байна уу? Би таны хүмүүст зөвлөгөө өгсөн байсныг уншаад өөртөө зөвлөгөө авъя гэж бодлоо. Болно биз дээ, хэхэ. Ойрд би өөрийгөө ойлгохоо болилоо. Нэг л их ууртай болчих юм. Угаасаа ч ер нь тийм сайхан ааштай биш л дээ. Гэхдээ гэнэт юманд дүрс хийж уурлаад л, их огцом зантай болоод байна. Хичээл ном, шалгалт шүүлэг гээд ядарсан юм болов уу гэж бодож үзлээ. Гэхдээ өмнө нь болоод л б
айсан шүү дээ. Тэгээд бас гэнэт хэнгэнэтэл уйлмаар санагдаад. Уйлж ч үзлээ. Гэхдээ л одоо болтол нэг их том ачаа цээжин дээр маань тээглээд байгаа юм шиг хэцүү хүнд санагдах юм. Гэрээсээ хол ээжийгээ саналаа гэх шалтгаанаар өөрийгөө их өөгшүүлсээн. Яахаа мэдэхгүй болохоор хичээл номоо давтах гэхээр ерөөсөө анхаарал төвлөрч өгөхгүй юм. Амьдралдаа өмнө нь авч байгаагүй муу дүн ч авч үзлээ. Ёстой жүжигчин Батаагийн хэлдгээр "Энэ чинь амьдрал биш шүү" болчихоод байна. Би яавал дээр вэ? Тулаад сайхан ярих дотны найз байхгүй болохоор дотроо бодож явсаар залхаж байна оо. Утсаар найзуудтайгаа ярья гэсэн ч хажууд биш болохоор намайг гүйцэд сайн ойлгохгүй юм. Ээждээ хамаг юмаа яридаг ч гэсэн хааяа санааг нь зовоочихно гээд хэлээ хазаад л өнгөрөх юм. Нэгэнт л сайхан дотроо онгойтол ярьж чадахгүйгээс хойш өөрөөр яавал дээр вэ?

Хариулт:
Гадаадад байгаа оюутнуудад стресс, депресс орох маш элбэг. Учир нь ихэнх хүүхдүүд гадагшаа явахдаа өөрсдөөч мэдэхгүй нэгэн төрлийн маш өндөр хариуцлагыг өөрийн далд ухамсарт суулгаж байна. Энэ нь тэднийг амьдарлаас авах баяр баясгаланг явцдаа хааж эхэлдэг. Хүний амьдралын зорилго нь аз жаргал биш. Харин чи аз жаргалыг мэдэрч утга учиртай амьдрах нь чиний зорилго байх ёстой. тэгэхлээр чи эхний ээлжинд өөрийн цагаа зохицуулж сур. Өөртөө өөрийн сонирхолтой чамайг аз жаргалтай байлгадаг зүйл хийх цагийг заавалчгүй гарга. Хичнээн хичээл ном их ээж аав ах дүү хамаатан садан найз нөхдийн өмнө өөрийгөө түлчихгүй юм сан гэж бодогдсон ч өөрийгөө баяр баясгалантай байлгах мөчүүдийг өөртөө өдөр бүр бий болго. Өдөрт хамгийн багадаа 1 цаг гаргахад л хангалттай. Надад зав олдоггүй юм аа гэдэг хариулт азгүй тэнэгүүдийн хариулт гэдгийг сана.

Комментариев нет:

Отправить комментарий