вторник, 23 октября 2012 г.

Захидал:

HI AHAA BI NEG ZALUUTAI 7N jil vyerehsiimaa tgd 5n sariin umnu salsiin tgsn nuguu zaluu chni zun ehnertei bolchij,tm amarhan nmg martaad yaj tgj chaddag bn a nadaa hrgvi bsiin bolwu nadtai bhda tr ohintoigo yawalddag bsiin bolwu

Хариулт:
7 жил гэдэг хосуудын хувьд маш их хугацаа. Учир нь хосууд харилцаагаа тодорхой нэг түвшинд хүрээд дараагын түвшиндээ шилждэг. Нэг түвшинээс нөг
өөд шилжих хугацааг уул нь дунджаар 1-2 жил гэдэг боловч манайд энэнээс ч богино байдаг. Ийм болохоор та хоёрын харилцааг чи янз нь буруугаар ойлгож байсан юм шиг байна. Манайд хайр сэтгэл гэсэн ганц ойлголт байдаг боловч уг чанартай ижил төстэй маш олон мэдрэмжүүд байдаг жнь: дур тачаал, дурлал, энэрэх мэдрэмж, өрөвдөх мэдрэмж, нөхөрлөлийн мэдрэмж, тулах мэдрэмж гэх мэт. Үүнээс гадна гэр бүл гэдэг нь хайр сэтгэлийн үргэлжлэл биш гэдгийг чи сайн ойлго. Хайр сэтгэлд зөвхөн бие биенээ хайрлаж буй хоёр хос байхад гэр бүл бол амьдрал авч явах гэсэн шал өөр үүрэгтэй. Гэр бүлд бие биетэйгээ гар нийлж хамтарч ажиллаж чаддаг хүн хэрэгтэй. Эндээс харахад энэ бүх хугацаанд тэр хүн чинь чамаас өөрийх нь амьдралыг хамт үүрэлцээд явчих тийм нэгнийг олж хараагүй болохоор чамайг тийм нэгнээ олтолоо чамтай муухай харилцаад яахав гэх хэлбэрээр харилцаж байсныг чи ойлгоогүй эсвэл анзаараагүй байх. Хэрэв хосууд бие биетэйгээ үерхэж эхлээд 2 дээш жил болоод байхад дараагын шатандаа орохгүй байвал хэн нэгэнд нь эргэлзээ байна гэсэн үг хэрэв энийг ойлгож чадахгүй харилцаагаа хэвээр байлгавал чамд тохиолддог шиг зүйл элбэг болдог.

Комментариев нет:

Отправить комментарий