
Хайртай хүндээ бэлэглэх хайрын баярын өдрийн хамгийн зөв бэлэг бол хайрын тухай ном юм. Хайр сэтгэлээ баталгаажуулахыг хүссэн хүн л хайртай хүндээ хайр сэтгэлийн ном бэлэглэдэг. Шинэ оны шинэ номын Bestseller болоод байгаа Сэтгэлзүйч Ц.Зэсэнхүүгийн "Хайр ба Би" ном нь хайртай хүндээ бэлэглэх хайрын баярын өдрийн хамгийн зөв бэлэг болно. Маш олон асуултанд чинь хариулт өгж чадах ном та нарын гар дээр очиж байгаа болхоор номоо авч хайртай хүндээ бэлэглээрэй
вторник, 27 октября 2009 г.
Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү
Саруул Гэрэлт Ирээдүй Төв
Хайр сэтгэлийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү
Саруул Гэрэлт Ирээдүй Төв
Сэтгэл зүйн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү
Саруул Гэрэлт Ирээдүй Төв
Гэр бүлийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү
Саруул Гэрэлт Ирээдүй Төв
Бизнесийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү
Саруул Гэрэлт Ирээдүй Төв
понедельник, 26 октября 2009 г.
Сэтгэл санааны ариун цэвэр
Тиймээс оюун бодол бодлоо цэгцэлж,бодол санааныхаа зөв бурууг ялгаж салгаж сурах нь хүн бүр их чухал зүйл юм.Иймээс дараах сэтгэл санаагаа цэвэр цэмцгэр байлгах аргыг санал болгож байна.
Цэвэр цэмцгэр байдал гэдэг бол бидны амьдралд их чухал юм.Бид өөрсдийн гэр орон,албан тасалгаа,цэцэрлэгт хүрээлэнгээ цэвэр цэмцгэр байлгах болон шүршүүрт, орох шүдээ угаах г.м үйлдэлүүд бидний өдөр тутмын зайлшгүй хийх ариун цэврийн зүйлсдээ зайлшгүй оруулдаг.
Тэгвэл бид бас нэг ариун цэвэрийн асуудлийг маш ховор хийдэг.Энэ бол бидний сэтгэл санаа юм
Бид хэрэв өөрсдийн толгойг ямарч хэрэггүй асуудал болон дарамтаас ангижруулах нь бидэнд маш ашигтай юм.Сэтгэл зүйд сэтгэл санааны ариун цэврийг тодорхойлохдоо:
Сэтгэл санааны эрүүл байдал болон сэтгэл санааг амар байлгахад авах арга хэмжээ гэж үздэг
Ямарч үндэслэлгүй айдас ба санаа зоволт нь бидний сэтгэл санааг бохирдуулж байдаг.
Дараах дасгалыг зөвлөж байна.Үүний тулд таньд өглөө оройд 5 минут л шаардлагатай.Та 21 хоногийн турш өглөөд чимээгүй орчинд суугаад дараах асуултанд бичгээр\завалчгүй бичгээр хариулж бичих шаардлагатай\ хариулж бичээрэй:
- · Өнөөдөр би юунд санаа зовж байна вэ?
- · Өнөөдөр ямар тааламжгүй болон хүсүүштэй бус зүйл тохиолдож болох вэ?
- · Өнөөдөр би юунаас айж байна вэ?
- · Юунаас болж надад өнөөдөр санаа зовсон эсвэл дарамттай юм шиг мэдрэмж төрж байна вэ?
Оройн та гэртээ хүрч ирээд өнөөх жагсаалтаа аваад хариулт нэг бүр дээр дараах 2 асуултийг тавь:
- · Энэ зүйл миний болгоомжилж байсан шиг болж өнгөрөв үү?
- · Болсон бол миний бол бодсон шиг муу зүйл болов уу?
Үүнээс гадна та орой бүр нэмж өөрөөсөө дараах асуултуудыг асууж хариулж бич?
- · Өнөөдрийн сайхан нь юу байв аа?
- · Өнөөдөр би юунд баярлах хэрэгтэй вэ?
- · Юу намайг өнөөдөр баярлуулав?
- · Өнөөдөр би юу мэдэж авсан вэ?
Нойргүйдэлтээс гарах 10 дүрэм
Хүүхдийг хичээлдээ дуртай явдаг болгох зөвөлгөө
Та бүгд хүүхэд нэгдүгээр ангид байхдаа Өнөөдөр хичээлтэй гээд маш баясгалантайн нь арга үгүй нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр гүйж байдгийг харсан л байх.Үүнийн нууц маш амархан.Энэ нууц нь бие даах чадвар ба өөртөө итгэх итгэл бүхий хүсэл юм.Бусад зүйлс нь зөвхөн таниас шалтгалах зүйл юм.
Яаж хүүхдийг дараах зүйлсийг өөрөө хийдэг болгох вэ?
Хүүхэд тань сургуульдаа сайн дураар баяр баясгалантай явдаг болгохын тулд та хамгийн түрүүнд тэдэнд итгэж сурах шаардлагатай.Энийг сурхад их хэцүү гэдгийг мэдэж байна.Гэхдээ итгэл хүлээлгэхийн үндэс нь дурийн дадал зуршил дээр тогтож байдаг.
Таньд та хүүхдээсээ ухаантай юм шиг санагдаж байна уу? Та бүх зүйлийг мэддэг харин тэд юу ч мэдэхгүй арьчаагүй юм шиг санагдаж байна уу? Та тэднийг үргэлж хянаж байх ёстой юм шиг санагдаж байна уу? Тэгвэл та ямар дадал зуршилаар өөрийнхөө хүүхдээ сургах гэж байна вэ? Таны заасан шугмаар явж байхийг уу? Таны тушаалыг гүйцэтгэдэг байлгах гэж үү? Ямар нэг энгийн зүйлд үргэлж таны зөвшөөрөлөөр хөдөлж байг гэж үү?
Эдгээрийг цэрэгт л заадаг байх.Харин би та бүгдийг хүүхдэдээ итгэх итгэлд сургах гэж байна. Энд та бүгд анхаарсан бол би таны хүүхдийг бус таныг сургах гэж байна.
Хүүхдээ сургуулд нь явуулдаг хүмүүсийн энгийн нэг өдрийг авч үзье дээ:
- Хэнд сургуульд явах хэрэгтэй юм? Ер нь хэрэгтэй юмуу? - Чамд\Миний хүүхдэд\.Би бол аль хэрийн сурдгаа сурчихсан
- Хэн сургуульд явахыг хүсэж байна вэ? – Чи\Тэр\
- Надад түүний сургууль хэрэгтэй юу? – Ерөнхийдөө бол хэрэггүй
- Тэгвэл яагаад би түүний утах ба хоцрохоос тэгж их айгаад байна вэ? – Яагаад гэвэл ингэх хэрэгтэй бүгд ингэдэг шүү дээ.Гэхдээ энэ бол буруу юм.
Одоо харин дараах асуултыг өөрсдийн хүүхдүүдээс асуу
Яахав эхний өдөр тэр сэрүүлгээ албаар сонсоогүй юм шиг царайлана. Тэгхээр нь та зүгээр хажууд нь жаахан байж байгаад түүнд- Би чамайг дахиж сэрээж байхгүй,Би явж хэвтээд үргэлжлүүлж унтлаа гэж хэл.Тэгхээр чинь тэр дороо л босоод ирнэ.Гэхдээ заавал ингэж хэлэх биш өөрөөр ч хэлсэн болно.Гэхдээ гол нь дээр үгс түүнд санааг өгж байхуйц байх ёстой юм.Энэ юу гэсэн үг вэ гэвэл дээрх үг нь таньд биш харин таны хүүхдэд зориулагдсан байх хэрэгтэй.
Мэдээж эхний өдрүүдэд түүнд:-Надад чиний цаг хамаагүй,Чиний хоцрох надад хамаагүй гэдгийг сануулах хэрэгтэй.Та зүгээр л харад суух амар гэж бодож байна уу?Үгүй юу ч хийхгүй хараад суух хэцүү гэхдээ тэвчих хэргтэй тэгснээр энэ нь үр дүнгээ өгч эхэлнэ.
Ингээд хүүххэд тань өөрөө босдог болчихвол та зүгээр л өглөө эрт босоод өглөөнийхөн цайг бэлдчихээд өөрийнхөө хийх зүйлсээ хийх юмуу копьютерынхээ ард суугаад л таны хүүхэд өөрөө босоод өөрийн цагаа хянаад өглөөнийхөө цайг уугаад хичээлдээ явхийг ажиглах л үлдэнэ.
Хүүдийн зөрүүд зан буюу миний хайртай бяцхан террорист
Хэрвээ танай хүүхэд гэнэт бусад хүүхэд болон том хүмүүст заналхийлэх, муу зүйл хийх, зөрүүдлэх, ууртай болчихвол түүний энэ занд сөрөг арга хэмжээ\уурлах, зандрах, зодох\ авхаа жаахан азнах хэрэгтэй. Харин үүний оронд түүнийг сайтар ажиглаж түүний энэ уур хилэн юунаас гараад байгаа шалтгааныг нь олж тогтоо.
Хүүхдийн зөрүүд зангын шалтгаан
Эцэг эхчүүд хүүхдийн зөрүүд зангаас айх хэрэггүй.Тэд гадний ямар нэг зүйлд,нөхцөл байдалд, үйлдэлд хариу үйлдэж байгаад агаад айх зүйл байхгүй.Бидний хэн ч гэсэн ямар нэг хагаралтай нөхцөлд, шудрага бус хандсан нөхцөлд, аюултай нөхцөлд, гомдсон үедээ болон илтээр заналхийлсэн нөхцөлд дургүйцэж,ууртай болдог. Ялгаа нь гэвэл том хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж,илэрхийлж чаддаг харин хүүхдэд ийм чадвар хараахан суугаагүй учир өөрийн хүлцэнгүй, дуулгавартай байхын эсрэг зан гаргаж уур гомдлоо илэрхийлдэг.Хүүхэд энэ дургүйцлээ илэрхийлэх хэлбэрийг зөрүүд зан гэж нэрлэж байгаа билээ.Зөрүүд зан гаргах үедээ хүүхэд эцэг эх болон орчин тойрийнхоны нүдээр ямархуу харагдах вэ? гэдгээс огт эмээлгүй өөрийн дургүй байгаагаа илэрхийлдэг. Тэд орилох, уурлах , уйлах, юм шидлэх, газар тэрийж унах гэх мэт янз бүрээр аашилдаг. Эцэг эхэд нь өөрийн хүүхдээ ингэхэд ичгэвтэр,уур хүрэм санагддаг. Ингээд л тэд хүүхдээ хараах, зодох, түлхэх, зандардаг.Үүнээс л эхэлж хүүхдийн зөрүүд зангын тэмцэл эхэлдэг.
Жнь:-Чи өнөөдөр сайн байсан,Ийм байвал чинь би чамд хайртай.
-Чи өнөөдөр Батаатай зодолдсон тиймээс би чамд хайргүй гэх мэт.
Жнь: Дүүтэй болох, Эцэг эхийн харилцаа муудах, Салах, Тааламжгүй хамаатан садан гэрт ирэх, Эцэг эхээсээ холдох, Амлалтаа биелүүлэгүй үед, Шудрага бус шийтгэл амсах үед г.м
Хүүхэд болгон нэг бус удаа өөрийн дургүйцлээ илэрхийлдэг.Гэхдээ энэ дургүйцлийг нь ямар ч сэтгэлийн шарх үлдээлгүй ул мөргүй алга болгох нь зөвхөн эцэг эхчүүдээс шалтгаалдаг.
Хүүхдийн зөрүүд занг юу дэвэргэдэг вэ?
Хүн бага насандаа орчин тойронтойгоо танилцах гол арга нь ямар нэг зүйлийг туршиж үзэх, даган дуурайх юм. Хүүхэд бүр өөрийн эцэг эхийг яг дууриахыг хүсдэг. Хэрвээ та түүнлүү хашгирах, хараах, цохих юм бол тэр таны энэ үйлдлийн эсрэг тань шиг хариу үйлдлийг өөрийн чадах,хүч хүрэх хэмжээнд үзүүлдэг.Хэрэв та хашгирах юм бол урдаас чинь адилхан хашгираж хариу өгнө гэсэн үг. Хэрэв та цохих юм бол хариу үйлдэл болгож бас таныг цохидог.
Харин та хатуу шийтгэх юм бол хүүхэд эцэг эхийнхээ дэргэд өөрийн уур хилэнгээ, гомдолоо нууж, дардаг зан сурдаг. Гэхдээ дараа нь энэ уур хилэнгээ, гомдолоо бусад нөхцөл байдал болон өөр хүмүүст гаргадаг.Өөрөөр хэлбэл тэр дараа элсэн дээр эсвэл тоглоомын талбайд тоглож байхдаа өөрөөсөө сул дорой нэгнийг\өөрөөсөө жижиг хүүхдийг\ дээрэлхэдэг.
Эцэг эхчүүдийн арга мухардсан байдал, буулт хийх, өсгөн хүмүүжүүлэх хил хязгаар, байнгын дэргэд нь байж байж чадахгүй гэх мэт шалтгаанаас үүдэн хүүхэд хүнд хэлбэрийн хянахийн арга үгүй зөрүүдлэлтйин хэлбэрт хүргэж болох юм. Иймээс эцэг эхчүүд өөрсдийн шаардлага болон хоригдоо баттай зогсох нь их чухал юм.Эс бөгөөс хүүхдүүд таны сул талыг ашиглах болно.
Хэрэв ямар нэг хориг хэлэх бол дарах мэтийн хувилбарыг хэрэглэх хэрэгтэй
Жнь:-Аав\Ээж\ нь чамд хайртай гэхдээ чи шүдэнзээр тоглож болохгүй гэх мэт.
Хүүхдэд эхлээд өөрт нь хайртай гэдгийг хэлснээр хүүхэд энэ зүйлийг хийхгүй байх нь аав ээждээ хайртайгаа харуулах хэлбэр гэдгийн илрэл гэж ойлгох болно.
Эцэг эхчүүдэд өгөх зарим зөвөлгөө:
Саруул Гэрэлт Ирээдүй Төв
Хүний хамгийн их судлахийг хүсдэг болон хамгийн бага судлагдсан зүйл бол яах аргагүй хүний сэтгэл зүй юм. Хэрвээ таньд яамарваа нэг сэтгэл санааны асуудал гарах юм бол үүнийг бусад төрлийн бие эрхтэний өвчин шиг оношлох багаж төхөөрөмж гэж байхгүй юм.Ийм л учраас та сэтгэл санааны хямралын үед сэтгэл зүйчид хандаж зөвөлгөө авах хэрэгтэй.Сэтгэл зүйч нь таньтай харилцан ярилцаж таны сэтгэл санаа ямар учраас хямарч байгааг сэтгэл зүйн аргууд болон тестүүдээр оношилж, тогтоож тухайн хүний оюун санааны хямралыг эмчлэх арга стратегийг таньтай хамтарч боловсруулж улмаар цаашдаа тухайн асуудлыг өөрийн хүчээр даван гарах болон шийдвэрлэх чадвартай болоход тусалдаг.
Гэхдээ манай орны нөхцөлд ихэнх хүмүүс сэтгэл зүйчийн талаар буруу ойлголттой байдаг учраас хүн сэтгэл зүйч дээр очихоос айж эмээснээс сэтгэл зүйн янз бүрийн дарамтанд хүнд хэцүү амьдралыг туулдаг.
Монгол хүмүүсийн ихэнх нь сэтгэл санааны хямрал болон сэтгэл санааны хямралаас үүдэлтэй асуудалтай үед лам,мэрэгч,төлөгч гэх мэтийн улсад ханддаг.Улмаар эдгээр мэрэгч төлөгч нар нь тухай үед таны сэтгэлийг засах төдий үг хэлснээр та сэтгэл санаагаа хуураад өнгөрдөг ба харин таны асуудал шийдэгдээгүй байсан хэвээр байдаг.
Хүмүүс ихэвчлэн хэрэв сэтгэл зүйчээс тусламж авах юм бол өөрийгөө галзуу солиотой гэж бодох эсвэл бусад хүмүүсийн хэл амнаас айж сэтгэл зүйчид хандаж чаддаггүй.
Энэ бол буруу юм сэтгэл зүйчид хандана гэдэг бол харин урьдчилан сэргийлж байгаатай ялгаагүй юм.
Жнь: Та цаашдаа том алдаа гаргахгүйн тулд та эхлээд хуульчаас хууль зүйн зөвлөгөө авдаг.Үүнтээ нэгэн адилаар цаашдаа уг сэтгэл санааны асуудлаас болж илүү хохирохоос хамгаалж сэтгэл санааны зөвлөгөө авч явах нь таны амьдралыг хөнгөлөж аз жаргалтай амьдралын баталгаа болно.
Сэтгэл зүйч ба сэтгэл мэдрэлийн эмч хоёрын ялгаа нь юу вэ?
Сэтгэл зүйчийн талаарх буруу ойлголтын хамгын гол нь сэтгэл зүйчийг мэдрэлийн болон сэтгэл мэдрэлийн эмчтэй андуурах явдал юм.Сэтгэл зүйч нь сэтгэл зүйчээр сэтгэл зүйн чиглэлийн сургууль төгссөн хүн бөгөөд энэ нь анагаах ухааны эмч биш юм.
-Хүний сэтгэл зүйн асуудлыг сэтгэл санаа талаас нь авч үздэг.
Харин мэдрэлийн болон сэтгэл мэдрэлийн эмч нь анагаах ухааны сургуулийг төгссөн мэргэжлийн эмч юм. -Сэтгэл мэдрэлийн эмч нь хүний сэтгэл зүйн асуудлыг хүний биеийн физио-логийн талаас авч үздэг бөгөөд үүнээс үүдэлтэйгээр эмчилгээний арга нь эм тариаг түлхүү хэрэглэсэн шинжтэй байдаг.Иймээс ихэвчлэн сэтгэл мэдрэлийн ноцтой хямралд орсон
(Үүнд:хувь хүний төлөвшил хэт доголдсон,галзуурсан,солиорох) хүмүүсийг ихэвчлэн эмчилдэг.
Ямар тохиолдлуудад та сэтгэл зүйчид хандах хэрэгтэй вэ?
- Хэрвээ та урьд нь өдөр тутам хийдэг байсан зүйлсээ хийж чадахгүй байгаа үед
- Хэрвээ та асуудлаа өөрөө шийдвэрлэх гээд чадахгүй мухардалд орсон үед
- Хэрвээ таны хямрал хүндэрч зарим нэг муу зүйлс(амиа хор-лох г.м) бодох болсон үед
- Хэрвээ та ямарваа нэг донтсон зүйлээсээ(архи, мөрийтэй тог-лоом г.м) ангижрахыг хүссэн үед
- Хэрвээ та 4-өөс дээш долоо хоног айдас болон сэтгэл санааны гутралд байгаа үед
- Хэрвээ та нойргүйдэлт,дотор муухайрах,зүрхний цохилтын хэвийн хэмжээ алдагдсан бөгөөд бусад үл ойлгогдох өвчнөөр өвдөөд эмч ямар нэг онош тогтоож чадахгүй байгаа үед
Сэтгэл зүйн эмчилгээний үед яадаг вэ?
- Та сэтгэл зүйч таньтай хамтарч эхлээд ямар учраас болон ямар хүчин зүйлээс болж та энэ сэтгэл санааны хямралд оршиж байгааг тогтооно
- Дараа нь хамтарч энэ асуудал болон хямралыг даван туулах болон эмчлэх арга, тактик боловсруулна .
- Сүүлд нь дахин иймэрхүү тохиолдолд өөрийн хүчээр тухайн асуудлыг шийдвэрлэж чадах аргачилалд сургана
Ямар сэтгэл санааны асуудал дээр сэтгэл зүйч туслаж чадах вэ?
- Ганцаардалт,Өөртөө итгэх итгэлээ алдах
- Депресс - сэтгэлийн гутрал болон сэтгэлээр унах г.м
- Айдас жнь:нийгмийн айдас,цочролд орох,шалгалтын айдас,айдаст өвчин г.м
- Хоол ундны дуршил алдагдах жнь: турах дон, хэт таргалалт г.м
- Ямарваа нэгэн донтолт жнь: архи,тамхи,хар тамхи,эм г.м
- Хүүхэд ба залуучуудын зан харилцааны доройтолт
- Биеийн физиологийн байдлаас хамаарсан сэтгэл санааны хямрал жнь:бэлгийн чадавхи муудах,даралт,нойргүйдэлт г.м
- Сэтгэл санаанаас үүдэлтэй биеийн өвдөлт
- Сэтгэлийн шарх жнь:хүчирхийлэлд автсан,-хууртсан,аваар ослоос үүдэлтэй г.м
- Хувь хүний зан чанар төлөвшилт доройтсон
- Ядаргаанаас үүдэлтэй өвчин жнь. стресс,уур уцаар г.м
- Амьдралын хямрал
жнь:хагацал гашуудал,хамтрагч болон найз нөхдөөс ирэх дарамт-(муу хэлүүлэх, гадуурхуулах) г.м
- Гэр бүлийн хямрал жнь:төлөвлөлт, хөндийрөлт, хардалт, салалт г.м