вторник, 27 октября 2009 г.

Гэр бүлийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү

Таны асуудалд манай төвөөс аль болох хурдан хариулт өгхийг хичээх болно.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв

24 комментария:

  1. Сайн байна уу танай төвтэй холбогдож зөвөлгөө авах болсондоо баяртай байна. Одоогоор миний хувьд та бүхэнээс асуух маш олон ээдрээтэй асуудал байна л даа. Учир нь энд надад зовлонгоо яриад уудлаад зөвөлгөө авах найз хүүхэн байдаггүй тэгээд уулзаад суух зав бас тун ховор байдаг юм. Иймээс өнөөдөр үүнээсэ эхлэе гэж бодлоо.Би нөхөртэйгөө суугаад 4 жил болж байгаа юм. Оюутаны төгсөх жилээ үерхэж эхлээд /нөхөр бид 2 нэг ангийнх/ суусан. тэгээд манай аав ээжийнд 2уулаа нэг жил амьдараад охинтой болсон. Охиноо нэг нас хүрэхэд нөхөр маань Солонгосруу сурахаар 100 хувийн тэтгэлэгтэйгээр ирсэн. Удалгүй би бас араас нь 3хан сарын дараа ирээд мөн л 100 хувийн тэтгэлэгтэй стипенттэй сурч байгаа. стипент авдагын учир нь бид МУИС-ФЭСийг физикийн чиглэлээр төгсөөд энд химийн доктронтурт сурдаг болохоор химийн лабораторд өглөө 9 цагаас орой 6,30 болон их ажилтай үед түүнээс ч оройтож багшийнхаа өгсөн туршилтыг хийгээд дундуур нь гэртээ ирж хоол идээд хичээлдээ суудаг юм. ийм болохоор нөхөр бид 2 байнга хамт байгаад нөхөр маань надаас жаахан уйдаад байгаа юм боловуу гэж бодогдоод байх юм. Гэхдээ байнга хамт байхгүй гээд ямар ч боломж олдохгүй юм. Би уг нь багын махлаг унаган махтай л даа тэгээд хүүхэд гаргаад бүүр таргалсан гэхдээ хичээгээд тураад одоо 65кг өндөр 163см. Байнга турах юмсан гэж ярьдаг маань яршигтай байдаг юм боловуу? Нөхөр маань намайг урьдын адил хайрлахгүй, хоорондоо юм ярихаар таг туг гээд нэг л ууртай байх боллоо. цаанаа л хүйтэн хөндий , хичээл ажил ихтэй болохоор нөхөрийн тэр хүйтэн хөндий байдлыг түр ч гэсэн мартаад найз нөхөдтэй уулзая гэхэд дахиад л нөхөртэйгөө явах хэрэг гарна. Дэлгүүр явсан ч цуг, хувцас авсан ч цуг дандаа цуг байгаа болохоор ? би яах учираа олохгүй юм яаж энэ сонин байдлаас гарах вэ? Магадгүй манай 2 аав ээжийн таарамж муутайгаас болдог юм боловуу? Манай нөхөрийн гэр бүл амьдралын боломж жаахан тааруу болохоор нөхөр маань бага ч гэсэн мөнгөө гэртээ л аавдаа л өгмөөр санагдаад чадахгүй /бидний амьдралд тийм ч элбэг биш болохоор/ байгаадаа бухимддаг юм боловуу гээл янз бүрийн юм бодсоор сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй таамаг дунд өөрийгөө зовоогоод байх шигб айна аа би . та бүхэнд эмх замбараагүй нуршсанд уучлаарай. Надад туслаарай.
    Та бүхэнд ажлын амжилт хүсье

    ОтветитьУдалить
  2. миний ойлгож байгаагаар танай гэр бүл нэгэн хэвийн хэлбэрт шилжжээ. үүнээс үүдэлтэйгээр та 2 бие биенээсээ хамтын амьдралын таашаал авч чадахаа байснаас болж гутралын хэлбэрт орсон байна. Аз жаргалын нэг чухал ойлголт болох өөртөө итгэх итгэлийг аваад үзье. Хүн өөртөө итгэх итгэлээ алдахад сэтгэлзүйн онцлогоос нь шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Эрэгтэй хүний сэтгэлзүйн онцлог нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй байдгаас ямар нэгэн асуудалтай тулгарахад өөрөө л шийдвэрлэхийг оролддог. Хэрвээ өөрөө шийдвэрлэж чадахгүй бол энэ эсуудлаасаа зугтах буюу мартахыг хичээдэг бөгөөд энэ үед тус болдог зүйл нь архи, тамхи зэргийг сонгодог. Тухайн зүйлийг хэрэглэж байх үедээ мансуурлын процесст орж өөрт тулгарсан асуудлаа даван туулсан мэт санагдаж хуурамч таашал авдаг бөгөөд мансуурал зогссон үед буюу эрүүл болоход нөгөө асуудал нь шийдэгдээгүй л байсаар...
    Иймээс дахин мансуурах шаардлага гардаг. Энэ мэтээр үргэлжилсээр архинд донтох өвчтэй болдог. Харин эмэгтэй хүний хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурснаар түүний сэтгэлзүйн онцлог болох гоо үзэмжийн тухай ойлголтонд нь хурцаар нөлөөлж эхэлдэг. Ингэснээр өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадахаа байх буюу өөрөөр хэлбэл толинд харахаараа өөрөө өөртөө таалагдахаа байдаг. Ингээд ирэхээр хамгийн түрүүнд тураах эм тан, мөн зарим нь гоо сайхны мэс засал хийлгэх тухай бодол төрж эхэлдэг.

    ОтветитьУдалить
  3. Тйимээс эхнэр нөхөр хоёр хамгийн түрүүнд өөрсдийгөө эрэгтэй эмэгтэй гэдэг ялгаагаа ойлгоход болон үүрэг хариуцлагаа зөвөөр ухамсарлахад суралцах шаардлагтай.

    ОтветитьУдалить
  4. ugaasaa hamt baihgui geed yaah bilee de nohor chin joohon davarchihsan boov bee te hahhahaha

    ОтветитьУдалить
  5. Уншигчдаасаа хүсэхэд хамаагүй зүйл бичихгүй байхыг гуйж байна

    ОтветитьУдалить
  6. sain bna uu? bi nohor 6 huuhdiin hamt amidardag. manai ger bul oluulaa buh huuhduudee hamgiin l undur tolbortei terguunii gesen surguuliudad surgadag bolohoor nohor bid 2 odorjin shonjin ajillah hereg gardag. huuhduud maan bugd angiinhaa ehnii egneend jagsdag onts surlagatai. getel manai ailiin tom ohin maan ih surguulid orsnoosoo hoish bidniig uneheer zowoodog bolloo. 10 jild baihdaa surlaga saitai baisan ch odoo nuh hicheel deeree muu garaad surguuliasaa hoogdoh hemjeend hursen bi zahirgaanaas n guij baij ohinoo daraagiin jild n surgasan bolowch 2 dahi kurstee yalgaagui l muu awsaar bna.... ter ogloo hicheeldee yawah durgui namaig ajil deeree honood gertee baihgui ued bol shuud l untaad taslana... bi buh l talaas n sudalj uzsen ohinii maan naizuud n bugd l hunuujiltei ohid gewch ohin min gertee l baimaar bna geed taslaad baidag bolchihson ... urid n ohin maan 1 howguuntei uerhej baigaad salsan n tuund ih hund tsohilt bolson ter nadad heldeggui ch gesen bi tuuniig n ajiglaad meddeg....ohintoigoo bi neleen hed yariltsaj uzsen ter bolgond udahgui buh yum saihan bolno yagaad gewel bi odoonoos ehleed meriij baigaa geh bogood uildel deeree hicheeldee yawahgui tasalsaar l baina ... minii ajiglahad ter buten sar hicheeldee yawsangui .... bi yawal deer we? aan tiim bi ohiniihoo setgel sanaag deeshluulehiin tuld goo saihand daguulj orj, fitnesd yawuulj, zunii amraltaar n gadaad hurtel yawuulj uzsen getel ohin min aman deeree uneheer ih uhaan suusan geh mortloo uridnii hewendee baisaar l bna..... tuuniiig bi yaj uridniih shig n hicheeld n yawuuldag onts bish yumaa gehed surguuliasaa hoogdchihgui hemjeend surdag bolgoh we?

    ОтветитьУдалить
  7. Та охин оо сэтгэлзүйчтэй уулзуулах хэрэгтэй

    ОтветитьУдалить
  8. Gadnaas n harhad yamar sain aav eej ve gej dvgneh yum shig bn ...

    Ta okhiniihoo nasan deer yamar baidaltai baisan ter veiin setgelzvin baidlaa sanaad vzvvl yah bol

    Hvvhdvvdiig heterhii ikh uuriinhuuruu bailgah gej hvchlekh hereggvi yum shig sanagdadgiim

    ОтветитьУдалить
    Ответы
    1. end humuus mergejliin setgelzuichees hariult avah gej bichij bhad umnuus n shal haa hamaagui humuus hariulahaa bolioch!

      Удалить
  9. Сайн байна уу?
    нөхөр бид 2 оюутан байхаасаа үерхээд одоо хамтдаа 5 жилийг үджээ. Одоо хамтдаа гадаадад сурдаг.Бид 2 бие биедээ маш их итгэдэг байсан. Гэвч өнгөрсөн жил санаандгүй арван жилийн охинтойгоо чатлсан чатыг нь уншчихсан. Тэнд тэр шөнийг чамтай өнгөрүүлээгүйдээ харамсч байна. Чи их тачаангуй энэ тэр гэж бичсэн байсан. Би харсан зүйлдээ итгээгүй. Юу хийх яахаа мэдэхгүй балмагдсан. Тэгээд хар цагаан үггүй юу ч мэдээгүй юм шиг царайлаад найзындаа очиж хоносон. Сайн бодох хэрэгтэй байсан л даа.Тэгээд нэгэнт хамт өнгөрүүлээгүй л юм чинь гээд мартахаар шийдсэн. Гэвч хамгийн аймшигтай нь би түүндээ дахиж итгэж чадахаа болисон. Байнга л майл эдрийг нь шалгаад л.. Тэгж байгаад аяндаа мартсан бид ч хамт тэр эмэгтэй нь ч хол болхоор. Гэтэл энэ зун ангийхаа өөр нэг охинтой хэзээ нь мэдэгдэхгүй дотно харицаанд орсон гэдгийг нь олж мэдсэн. Би монголд өөрө хэлбэл хол байсан болхоор асуудлыг даамжруулахгүйн тулд байдлыг нь ажихаар шийдсэн. Гэтэл тэд байнга чатлаж хамт порно үздэг гэдгийг нь мэдсэн. Би сарын дараа түүн дээрээ очно. Очоод яавал дээр вэ?
    Энэ тухайгаа хэнд ч яриагүй. Учир нь 2 гэрийхэн маань хоорондоо сайн хэн ч биднийг төгс хосууд гэж боддог. Бас түүнийхээ өөрсдийхөө нэр хүндийг гэр бүлүүдийн дунд унагамааргүй байна. Яаж асуудлыг зөв шийдэх вэ?

    ОтветитьУдалить
  10. сайн байна уу надад бас нэг асуудал байнаа. та бүхэн аль болох хурдан хариу өгөхийг хичээгээрэй.яагаад гэвэл яг одоо надад та бүхний шийдвэр маш чухал байна.

    ОтветитьУдалить
  11. сайн байна уу. танай төвтэй холбогдож та бүхнээс туслалцаа хүсэж энэ захиаг бичэж байна. би 4 настай хүүхэдтэй байж байгаад нөхөртөгөө 7 жилийн өмнө суусан. эхний хоер жил сайхан амьдарч байсан. минии хүү шинэ аавдаа дасаж ааваа гэж дууддаг болоод гэр бүлд болдог асуудлыг хамтдаа шийдэж жаргалтай амьдарсан. 2 жилийн дараа би жирэмслэж хүүхдээ алдсан. нөхөр маань түүнд уурлаж намайг ажлаас гаргасан. энгээд би ажил хийхгүйгээр зөвхөн хичээлдээ яваад /би хуулийн сургуульд сурч байсан/ гэрийн ажлыг зохицуулж явдаг байсан. манай гэрт хөдөөнөөс хүмүүс ирдэг байсан ба бид гурав 1 өрөө байранд амьдардаг байсан. тийм учраас нөхөртэйгээ байнга ойр дотно байж чадахгүй нөхөр маань их уурладаг байсан. би өөрөө ичимхий зантай болохоор гадны хүн байхад би нөхөртэйгээ секс хийж чаддагүй. тэгээд нөхөр маань уурладаг. дахиад 2 жилийн дараа бид хоер дахиад 1 хүүтэй болсон. нөхөр маань их баярлаж байсан. бид хоерын дундаас гарсан хүүхдийг илүү эрхлүүлж минии хүүг бага зэргийн алдаа гаргахад загнаж заримдаа зоддог болсон. тэгээд миний хүү гомдож уйлж хичээл номондоо муу болдог болсон. жилийн дараа бид байшин барьж шинэ байрандаа орсон. тусдаа хүүхдийн өрөөтэй унтлагын өрөөтэй гэвч байр маань хүйтэн байсан учраас дахиад л бүгдээрэ нэг өрөөнд амьдардаг байсан. дээрээс нь нөхөр маань хүүгээ цэцэрлэгт өгөх сонирхолгүй байгаад хүүхэд асрагч гэж миний найзын дүүг авчирч манай гэрт амьдардаг байсан. нөхөр маань 14 хоног ажилдаа хөдөө явдаг ба 7 хоног хотод ирж амардаг. би ажил хийдэг байсан ба орой 8 цагт гэртээ ирдэг нөхөртэйгээ дотны харьцаанд орох болохоор хүүдүүд болон хүүхэд асрагч маань унтахгүй байгаад би ажил дээр ядарсандаа утаад өгдөг. тэгээд нөхөр маань надад уурлаж архи их уудаг болсон. би уг нь ирэхэд хоеулаа өрөөндөө орж унтая гэхэд дургуйцаад зурагтаа үзээд хэвтэдэг байсан. сүүлдээ ч нөхөрөөсөө улам холдсоор хамт унтах сонирхолгүй болсон. тэгээд ч нөхөр маань том хүүг байнга загнаж зоддог болсон учраас бүүр ч дургуй хүрдэг байсан. хүү маань хичээлээ тараад найзындаа очиж хичээлээ хийчээд орой надтай хамт ирдэг байсан чинь тэр нь нөхөрт маань таалагдахгүй байсан.миний хүү орос сургуульд сурдаг гэрт надаас өөр орос хэлтэй хичээлийг нь шалгах туслах хүн байхгүй болохоор би хүүдээ найзтай хамт хичээл хийхийг зөвшөөрсөн. тэгээд ч хүүхэд асрагч гэгч хүүхэн байнга нөхөр лүү маань утасдаж дүүгээ их зоддог гэж байнга хэл ам хийдэг байсан. тэгэхэд нөхөр маань миний үгийг сонсохгүй гэр хүүхний үгэнд ороод намайг их загнадаг байсан ба нэг өдөр согтуу байж байгаад миний хүү болон намайг аймар зодсон. миний хүүгийн нуруу толгой руу өшиглөж намайг элэг толгой руу өшиглөж зодсон. тэр шөнө аймар удаан байсан би айгаад өглөө унтаж байхад нь 2 хүүхдээ аваад гэрээсээ явсан. тэгээд тэр өдрөөс хойш би 2 хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байгаа. одоо 10 сар тусдаа амьдарч байна. тусдаа амьдрах хугацаанд нөхөр маань байнга утсаар ярьж байнга бага хүүтэйгээ харьцаатай байгаа. би ч гэсэн хааяа ярьдаг гэтэл одоо надад хамт баймаар санагддаг. нөхөр маань их архи уудаг болсон хэрэв хамт амьдрах болвол том хүүгээ ээж аавдаа өгөөрэй гээд байх юм. ээж аав 2 маань ч нөхөрт маань дургуй болсон анхны том ачийг нь зодсон тэгээд ч зүгээр л хүүхэд зодсон гэдэгт их дургуй болсон. ээж аав 2 маань дүү бид хоерыг хэзээ ч тэгэж зоддоггүй байсан. дүү бид 2 хажууд хэзээ ч хэрүүл хийдгүй би их аз жаргалтай гэр бүлд өссөн л дөө. нэг талаас бол би хүүхдээ өөрөө хүмүүжлэх естой учраас ээж аавдаа өгнө гэсэн асуудал надад ер таалагдахгүй байна. нөгөө талаас энэ хүнд хайртай хамт баймаар санагдаад тэгээд ч хамгийн гол нь бага хүүгээ ааваас нь салгамаргүй байна. ямар шийдвэр гаргахаа ч мэдэхгүй байна. нөхөр маань намайг секс хийдгүй байсан болохоор энэ бүх асуудлууд үүсч намайг болон минии хүүг зодсон гэж байгаа. би ч бодож байсан л даа хэрэв гэрт байгаа хугацаанд нөхөртэйгээ дотно байсан бол хэрэв нөхөртэйгээ ярилцдаг байсан бол ийм асуудал гарахгүй байсан байх даа. энэ асуудлыг яаж зөв шийдэх вэ? та надад туслана гэдэгт би их найдаж байна. баярлалаа.

    ОтветитьУдалить
  12. сайн байна уу. нөхөр бид 2 7 жил хамт амьдарсан одоо салаад 10 сар болж байна. би нэг хүүхэдтэй байж байгаад нөхөтрэйгээ суусан дараа нь бид 2 дундаас нэг хүү гарсан. нөхөр маань архи ууж том хүүг маань зодож намайг зодсноос болж би гэрээсээ явсан. би нөхөртөө хайртай боловч дахиад амьдарьяа гэхэд хүүг маань үзэхгүй тэгээд ч ээж аавдаа хүүхдээ өгвөл хамт амьдарья гээд байна. би яаж энэ асуудлыг шийдэхээ мэдэхгүй байна. бага хүүгээ эцгээс нь холдуулмаргүй байна гэхдээ том хүүгээ ч энгэж зовооморгүй байна. яаж асуудлаа шийдэхийг мэдэхгүй байна та нада туслана уу

    ОтветитьУдалить
  13. сайн байна уу. нөхөр бид 2 7 жил хамт амьдарсан одоо салаад 10 сар болж байна. би нэг хүүхэдтэй байж байгаад нөхөтрэйгээ суусан дараа нь бид 2 дундаас нэг хүү гарсан. нөхөр маань архи ууж том хүүг маань зодож намайг зодсноос болж би гэрээсээ явсан. би нөхөртөө хайртай боловч дахиад амьдарьяа гэхэд хүүг маань үзэхгүй тэгээд ч ээж аавдаа хүүхдээ өгвөл хамт амьдарья гээд байна. би яаж энэ асуудлыг шийдэхээ мэдэхгүй байна. бага хүүгээ эцгээс нь холдуулмаргүй байна гэхдээ том хүүгээ ч энгэж зовооморгүй байна. яаж асуудлаа шийдэхийг мэдэхгүй байна та нада туслана уу

    ОтветитьУдалить
  14. та сэтгэлзүйчэд хандах хэрэгтэй энд тодруулах зүйл маш их байгаа бөгөөд таны асуудалыг зүгээр нэг зөвөлгөө өгөх замаар шийдхэд нилээн хүнд байна. Иймээс манай төвд хандсан дээр байх

    ОтветитьУдалить
  15. танд баярлалаа би танай төвд заавал ирж зөвлөгөө авна

    ОтветитьУдалить
  16. сайн байна уу танай төвд хандвал яаж хандах уу цаг тохирох уу эсвэл зүгээр л хаягаар очих уу ямар төлбөртэй байдаг юм

    ОтветитьУдалить
  17. Цаг авах утас: 5005-7015, 9864-7015
    Хаяг: 3 4 хорооллын эцэсийн буудал дээр Нэхий Плазагийн 4 давхарт 408 тоот

    ОтветитьУдалить
  18. sain bn uu ene "Hair ba bi" nomiig ger bultei hund beleglevel tohiromjtoi yu?

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Сайн байна уу. Тохиромжтой. Юун дээр алдаад байгаагаа ойлгож авах болно.Насанд 10 аас дээш насны хүүхэдтэй хүмүүс уншиж ойлгоод үр хүүхэддээ тйлбарлаж өгөх юм бол ирээдүйд ирэх асуудлаас урьдчилан сэргийлж чадна

      Удалить
  19. yun turuund minii bdliig sonsoh hen negen bgaad bi ih bayartai bn.Ghdee buh yum une tsenetei baidgiin adilaar unegu zuwulguu awah gj bgaada hulchil uchyooo!!!minii amidrald uguh zuwulguu uchraas!!!
    bi 22toi ailiin tom.bi neg l asuultiig asuuh gsiimaa 47 erhuniig yaj oilgoh we!!!bi aawiigaa eruusuu oilgohgu bn!manaih busdiin adil ail!gewch suulin 2 jil aaw maani eejig huurch yawsaar bgad odoo buur zetgelee tatahargui ergesen hun!etsgiigee amidralaas uidsan er hunii nudeer harj boloh awchg argaj bga uildel n araatnaas dor bgad gaihaj bn!eejiig min huuj tuuna nmg ta nar hairlasangu gene,gai bolood bn zailad ug,bi ta 3iig turuulsende haramsaj bn ch geh shig!muruuruu gemee bdood yawad ugch bolohgu gjuu!ygad bidniig daramtlad bgan!ugiin manaih ger buliin tdhoi hemjeenii daramtand bdag l da!ghdee odoo arai dendnee!bi eejiigee megetei hunii uudnees harad mash i uruwduj haruusaj bn.daanch bi yag haanaas yu hiihee mdhgu bn zorigtoigoor bugdiig taslahuu tgwel yaj!bi aaw eej 2toigoo suugad zunduu yrij uzsen !gewch uheneer shiidej chdhgu bn!nohoig gulug bhas n ehleed zodood irheer ezniihee uuduus hezee ch dairdaggui gdg shig yaj ch zoriglolo gsen changa dugarad hutga bariad dairahaar n 2 duugee endehwii gsendee tewcheed l bn!uuruu buruutai hernee dawhar bidniig zowooj yah gd bgn bol!eej aaw 2t hamt bh yamr ch husel bhgu!!gewch aaw yunas bolood tsug bgad bgn ter hun ruugee yawhgu bn! ner turuusuu aigad uu???bi yu chdh we bi yu hiihew heleed uguuch tehuu??

    ОтветитьУдалить
  20. Сайн байна уу
    Чиний бичсэн зүйлийг уншлаа. Танай гэр бүлд тохиолдож байгаа шиг асуудалтай гэр бүлүүд одоо манай нийгэмд газар авч байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг юм. эцэг эхийнхээ асуудалыг эцэг эх 2 чинь л харилцан ойлголцлох юм уу сэтгэлзүйчид хандаж байж шийдэх зүйл юм. Энэ асуудалтай чи өөрөө хэтэрхий ихээр зууралдах юм бол чиний ирээдүй тун бүрхэг болно гэдгийг санаарай. Хэрэв үнэхээр хутга шөвөг дээрээ тулдаг юм бол хүчирхийлэлтэй тэмцэх газарт хандаж болно. Тэгэхээс биш чи наад асуудлаа шийдэнэ гэдэг боломжгүй зүйл байх гэж бодож байна. Энэ асуудалд зайлшгүй хөндлөнгийн мэргэжилийн хүний туслалцаа хэрэгтэй. Ийм шатандаа орохоороо өөрсдөө шийдэх боломжгүй болчихдог юм. Чи бас гэр бүлийн нэг хэсэг болхоор чиний нөлөө энд нэг их тус болохгүй байх. Иймд чи өөрөө л сайн сайхан амьдарч дүү нартаа сайн үлгэр дуурайлал үзүүлэх нь л чиний хийж чадах хамгийн үнэтэй хувь нэмэр болох байх. Илүү зүйл зөвлөж чадаагүйд уучлаарай

    ОтветитьУдалить
  21. сайн бна уу.манайх хотых биш лдээ.тийм болохоор би танай сайтад захидал бичиж бна.би нөхөртэйгээ 19 настай охин бхдаа суусан.нөхөр маань надаас 8 нас ах одоо хамт амьдраад 18 жил болж бна.анхны хүүхдээ гаргаснаас хойш бид 2ын дотно харьцаа багассан юм .би арай бага залуу болоод энэ тухай сайн мэдэхгүйл байж.2дохь хүүхдээ 6 жилийн дараа гаргасан одоо ч нас нэмэгдээд юмны наад цаадахыг бодох болж. бид хоёр одоо сард юмуу 2 сард 1 удаа ойртдог би нөхөрөөсөө өөр хүнтэй ойртож үзээгүй боломж байсан ч би их сэжигч юм шиг байна лээ чадаагүй.манай хүн сулартай гэдгээ зөвшөөрдөг янз бүрийн эм тан хэрэглээд нэмэргүй.би өөрөө хиймэл эрхтэн хүртэл аваж үзсэн ч ганцаараа хэрэглэж чадахгүй юм.ганц ойртоход нь миний дур гутаад байна. би 2 хүүхдээ өөр эцгийн царай харуулахгүй гэж их тэвчээд зовж байна.би залуудаа сайхан байсан одоо ч залуус талтай ханддаг.хэрвээ өөр хүнтэй би нэг унтвал тэр хүнээ дагаад явчих байх гээд өөрийгөө барьж байна.над туслаач би яах вэ

    ОтветитьУдалить
  22. Сайн байна уу.танай сайтад илгээсэн захианы хариуг хэр хугацааны дараа бичэж тавьдаг вэ.

    ОтветитьУдалить