вторник, 27 октября 2009 г.

Сэтгэл зүйн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү

Таны асуудалд манай төвөөс аль болох хурдан хариулт өгхийг хичээх болно.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв

26 комментариев:

  1. Хүний амьдрал нь сэтгэлзүйтэй ямар холбоотой вэ?

    ОтветитьУдалить
  2. Хүн аз жаргалын мэдрэмжийг зөвхөн оюун ухаанаараа мэдэрдэг. Үүнд саад болж буй бүхнийг зохицуулж чадвал цаг, минут, секунд тутам амьдралын аз жаргал, баяр баясгалан, таашаалыг мэдэрч чадна. Үүний төлөө ажилладаг ганц салбар нь сэтгэлзүйн ШУ юм.

    ОтветитьУдалить
  3. Аз жаргалыг мэдрэхэд саад болж буй хүчин зүйлүүд гэж юу вэ?

    ОтветитьУдалить
  4. Энэ хүчин зүйлс нь сэтгэл санааны хямрал, стресс бухимдал, уур хилэн, сэтгэлийн шарх, шашин ба мухар сүсэг, айдас гэх мэт зүйлүүд орно. Эдгээр хүчин зүйлс нөлөөлснөөр Манай улсад гэр бүл салалт, архидалт, мөрийтэй тоглоомонд донтох, хар тамхинд донтох, нойргүйтэх, ганцаардах, эцэст нь амиа хорлох асуудлууд газар авсаар байна.

    ОтветитьУдалить
  5. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд сэтгэлзүйн ШУ ямар үүрэг гүйцэтгэх вэ?

    ОтветитьУдалить
  6. Жишээ нь архинд донтсон хүний анх ямар учраас архи уух болсныг нь олж тогтоохгүй л юм бол ямар ч эм тариа, лам бөө нь уг хүнийг эмчлэх буюу аз жаргалыг мэдрүүлж чадахгүй. Энэ шалтгааныг нь тодорхойлон эмчилэхэд гол анхаарлаа хандуулдаг цорын ганц салбар нь сэтгэлзүй юм.

    ОтветитьУдалить
  7. Аливаа юмны уг үндсэн шалгаан гэж юуг хэлэх вэ?

    ОтветитьУдалить
  8. Жнь:Аз жаргалын нэг чухал ойлголт болох өөртөө итгэх итгэлийг аваад үзье. Хүн өөртөө итгэх итгэлээ алдахад сэтгэлзүйн онцлогоос нь шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Эрэгтэй хүний сэтгэлзүйн онцлог нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй байдгаас ямар нэгэн асуудалтай тулгарахад өөрөө л шийдвэрлэхийг оролддог. Хэрвээ өөрөө шийдвэрлэж чадахгүй бол энэ эсуудлаасаа зугтах буюу мартахыг хичээдэг бөгөөд энэ үед тус болдог зүйл нь архи, тамхи зэргийг сонгодог. Тухайн зүйлийг хэрэглэж байх үедээ мансуурлын процесст орж өөрт тулгарсан асуудлаа даван туулсан мэт санагдаж хуурамч таашал авдаг бөгөөд мансуурал зогссон үед буюу эрүүл болоход нөгөө асуудал нь шийдэгдээгүй л байсаар...
    Иймээс дахин мансуурах шаардлага гардаг. Энэ мэтээр үргэлжилсээр архинд донтох өвчтэй болдог. Харин эмэгтэй хүний хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурснаар түүний сэтгэлзүйн онцлог болох гоо үзэмжийн тухай ойлголтонд нь хурцаар нөлөөлж эхэлдэг. Ингэснээр өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадахаа байх буюу өөрөөр хэлбэл толинд харахаараа өөрөө өөртөө таалагдахаа байдаг. Ингээд ирэхээр хамгийн түрүүнд тураах эм тан, мөн зарим нь гоо сайхны мэс засал хийлгэх тухай бодол төрж эхэлдэг.

    ОтветитьУдалить
  9. За баярлалаа. Бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж буй сөрөг үр дагавар нь сэтгэл санаанаас үүдэлтэй гэсэн. Энэ тал даар танай байгууллага хувь хүмүүст хэрхэн тусалж байна вэ?

    ОтветитьУдалить
  10. Манай байгууллага хувь хүмүүст болон албан байгууллагуудад лекц сургалтуудыг явуулж ажилчин албан хаагчдын сэтгэлзүйн боловсролыг дээшлүүлэхэд голчлон ажиллаж байна.
    Ерөнхийдөө манай төвд одоогийн байдлаар 300 гаруй хүн үйлчлүүлсний ихэнх нь гэр бүлийн асуудал , ганцаардал, өөртөө итгэх итгэлээ алдсан хүмүүс эзэлж байдаг. Зөвхөн энэ хүмүүст асуудал байгаа биш манай нийгэм тэр чигтээ сэтгэлзүйн хямралтай болсонтой холбоотой юм.
    Манайхаар үйлчлүүлсэн 20 гаруй пүүс компаниуд ажилчин албан хагчдынхаа сэтгэлзүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч бидэнтэй хамтарч ажилладагт баяртай байна.

    ОтветитьУдалить
  11. Та манай уншигчдад хандаж юу зөвлөх вэ?

    ОтветитьУдалить
  12. Бидний амьдрал гэдэг бол бидний оюун бодлын бүтээгдэхүүн юм. Иймээс бид сэтгэл санаагаа саруул тунгалаг байлгаж чадвал таны амьдрал бүхэлдээ аз жаргалтай гэрэл гэгээтэй байх болно.

    ОтветитьУдалить
  13. Би нэг зүйл лавлах гэсэн юм. Би их муу муухай зүйл боддог. Талх, ногоо хэрчих гээд хутга барихаараа хажууд байгаа хүнийг үүгээр хэрччихвэл яаах бол хутгалчихвал яаах бол гэж боддог, эсвэл үүд тогшоод онгойлготол хэдэн алуурчид орж ирээд террорист ажиллагаа хийвэл яаанаа гэж боддог энэ юутай холбоотой вэ. Хамгийн гол нь надад эндээс гарах ямар арга зам байна вэ

    ОтветитьУдалить
  14. Таны энэ айдасыг нэгэн төрлийн побий/хийсвэр айдас/ гэдэг бөгөөд энэ нь та айдастайгаа зөв харьцаагүйгээс үүдэж байгаа юм.Иймээс та эхлээд энэ побий тань ямар хэлбэрийнх болохыг тодорхойлуулах хэрэгтэй.Ингэвэл яаж гарах арга зам нь олдоно

    ОтветитьУдалить
  15. маш их баярлалаа

    ОтветитьУдалить
  16. сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе.танай байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна.мөн түүнчлэн сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөд хамгийн түрүүнд анхаарах зүйл юу байдаг талаар, монголд өнөөдөр сэтгэлзүйн шинжлэх ухаан ямар түвшинд явж байгаа талаарх таны сэтгэгдэлийг сонсох гэсэн юм.

    ОтветитьУдалить
  17. Sain baina uu? bi neg zovlogoo avah gesen yum. Suuliin ued bi ih ogtsom muuhai aashtai bolood bgaa l daa. Huntei tuhain uedee yu ch bodohguigeer muuhai aashilchihdag. harin suuld ni haramsdag. Neg esondoo biye barij chadahgui buh yum hyanltaas garchaad bh yum. Yaj zasah ve? bi hun bolgontoi eldeg haritsahiig husej bn

    ОтветитьУдалить
  18. Та стресс хямралтай байгаа юм шиг байна.Тиймээс эхлээд энэ хямралаасаа гарчих юм бол та хүнтэй сайхан харьцаа үүсгэж болох байх.Манай төв дээр ирээд стресс хяралаас гарах эмчилгээ хийлгэж болно

    ОтветитьУдалить
  19. сайн байна уу? их олон зүйлээс болоод сэтгэл санаа дандаа тавгүй байгаад байна. энэ байдлаас хэрхэн гарах вэ? туслаач.

    ОтветитьУдалить
  20. сайн байна уу? би ажилдаа их дуртай, миний ажил их чухал гэдгийг мэддэг. тэгсэн хэрнээ ажлаасаа урам авахгүй, хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй байна. яагаад ингээд байгааг хэлж өгөөч.

    ОтветитьУдалить
  21. сайн байна уу? би оюутан л даа,найз нөхөдтэйгээ аятайхан харьцаж чадахгүй байх юм, би вм л болгон хүнд их амархан гомдчихоод байдаг юм, хүмүүсийн надад хандаж байгаа харьцаа хангалтгүй санагдаад байнга л уур хүрээд байх юм энэ зангаа яаж засах вээ туслаач

    ОтветитьУдалить
  22. Сайн байна уу би оюутан өөртөө тулгараад байгаа асуудлын талаар интернетээс хайж үзлээ л дээ тэгсэн чинь би нийгмийн фобитой юм шиг байна би угийн багын л их бүрэг ичимхий хүүхэд байсан олон хүмүүстэй харьцах их төвөгтэй байдаг энэ асуудал маань улам хурцдаад өөрийгөө гадаад орчноос тусгаарлаад эзгүй газар ганцаараа баймаар ч юм шиг олон хүний дунд баймааргүй байдаг болчлоо олон хүний дунд орохоор их таагүй байх юм автобусанд суухад хүртэл энэ таагүй мэдрэмж төрдөг би оюутан болохоор олон хүний өмнө илтгэл тавих шаардлага гардаг ч зугтчихдаг үүнээс болоод дүн маань муудаад байна би уг нь хичээлдээ сайн ч үүнээс болоод би өөртөө гутарч үхмээр санагдах юм надад туслаач би энэ байдлаас үнэхээр гармаар байна найзууд маань хүртэл самбарын өмнө улайж чичирч байсныг минь ярьж шоолох нь надад үнэхээр хүнд байна эртээд 1сонин дээр америкт өөртөө итгэлтэй айдасгүй болгож тайвшруулдаг эм бүтээсэн талаар бичсэн байсан тэрийгээ цэргүүд дээр туршина гэсэн байсан үнэхээр тийм эмнүүд байдаг юмуу та туслаач гуйя энэ миний хаяг
    zol_20@yahoo.com

    ОтветитьУдалить
  23. sain bn uu bi suragch bi angida ohiduudtai l hariltsdag harin huvguudte haritsah geheer teden luu harj chaddaggu bi ugiin daruuhan bolhloor humuusluu harj chaddaggu bi yaj uurtuu itgekte bh uu bi ene angida shiljij ireed 1 jil bolj bn l da

    ОтветитьУдалить
  24. Сайн байна уу. Би өнгөрсөн жил хүүгээ төрүүлснээс хойш байнгын сэтгэлийн хямралтай болчихлоо төрснийхөө дараа бүтэн сар гэрийнхнээсээ нууцаар уйлаад элдэв муу юм төсөөлж бодоод их гутарч байсан. Тэр мэдрэмж харьцангүй буурсан ч одоог хүртэл арилахгүй байна. Би бас багийн их аймхай зантай тэрэн дээр нь гутрал нэмэгдээд өөртөө итгэлгүй хүн болчихлоо дандаа л үхэх эсвэл бүтэлгүйтэх талаар бодоод л бүр хөгширсөн хүн шиг уг нь би 24настай. Энийг яаж зүгээр болгох уу? Анагаах ухаанд төрсний дараах хямрал буюу postpartum depression гэж байдаг гэж сонссон энэ юм болов уу. Та хариулвал баярлах болно шүү.

    ОтветитьУдалить
  25. сайнуу хүмүүс миний зан чанарыг хараад өнгөрсөнд ямар нэг юм болж гээд байх юм юу болсныг яаж мэдэх бас яаж засах вэ туслаач

    ОтветитьУдалить
  26. сайнуу хүмүүс миний зан чанарыг хараад өнгөрсөнд ямар нэг юм болсон байна гээд байх юм юу болсныг яаж мэдэх вэ яаж засах вэ туслаач

    ОтветитьУдалить