вторник, 27 октября 2009 г.

Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар зөвөлгөө авахыг хүсвэл энд бичнэ үү

Таны асуудалд манай төвөөс аль болох хурдан хариулт өгхийг хичээх болно.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв

16 комментариев:

  1. би зах дээр зогсдог ганц хүүтэй өрх толгойлсон эмэгтэй. Миний хүү 10-н жилдээ хичээлдээ сайн байсан болохоор хүн бүрийн хүсээд байдаггүй улсын сургуульд орсон. Харин оюутан болсноосоо хойш компьютер тоглоомонд донтож хичээл номоо хаяад одооо хөөгдөх дээрээ тулаад байна. за тэр хичээл ном нь ч яахав гэхэд ганц хүүгээ мэдрэлийн өвчтэй болгочихмооргүй байх юм. Бидэн шиг өглөө гараад орой ирдэг хүмүүст тэр болгон цаг зав гаргаад байж чадахгүй юм. Би одоо яах вэ? Надад туслаач

    ОтветитьУдалить
  2. Энэ асуултыг үзэхэд таны хүүхэд өөрийн гэсэн хүсэл зорилготой болж амжаагүй байгаа юм шиг байна. Хэрэв таны хүүхэд таны үгийг сонсож чадахгүй анхаарал нь төвлөрч чадахгүй байвал мөн маш их ядарсан сульдсан мэт шинж тэмдэг илэрвэл таны хүүхэд мэдрэлийн ядаргаанд орсон байна гэсэн үг. Ийм тохиолдолд сэтгэлзүйчид хандаж ядаргаа тайлах эмчилгээнд явуулах шаардлагатай. Тийм шинж тэмдэг илэрэхгүй бол та хүүхдээ өөрийн гэсэн төлөвшилөө олох хүртэл нь хүлээх эсвэл олоход нь туслах хэрэгтэй гэсэн үг.

    ОтветитьУдалить
  3. сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе? Би өсвөр насны хүүтэй. Тэр маань сүүлийн үед компьютер тоглоомонд ороод байх шиг байх юм. Одоохондоо нэг их өөрчлөлт орсон юм байхгүй лдээ гэхдээ л өглөө эрт босцон л тоглоод үлддэг орой ирэхэд мөн л тоглоом сууж байх юм. компьютер тоглоомонд донтож байгаа шинж тэмдэг нь ямар байдлаар илрэх вэ?

    ОтветитьУдалить
  4. Хүүхэд 30-аас дээш минут компьютер тоглох нь хортой. Тиймээс хүүхдээ компьютер тоглохын аль болох багасгаж ондоо зүйлд сонирхолтой болоход нь хүүхдэдээ туслах хэрэгтэй. Жишээлбэл спортын ямар нэгэн төрөл, хөгжим бүжиг дуу гэм мэт зүйлүүдэд анхаарлыг нь хандуулахыг хичээ. Хэрэв хүүхэд өөрийн гэсэн сонирхолтой зүйлээ олж чадах юм бол компьютер тоглох нь аяндаа багасна.

    ОтветитьУдалить
  5. би 28 настай эмэгтэй нялх хүүхэдтэй. Манай нөхөр сүүлийн хэдэн жил компьютер тоглоом их тоглох болоод байна. одоо бүүр хүүхдийн мөнгөө хүртэл нууж аваад тоглоод байх юм. Би зөндөө л гуйж хэлж үзсэн одоо дахиж тэгэхгүй гэж хэлчээл тэгээл дахиад л тоглоод алга болчих юм. Би одоо яасан нь дээр вэ?

    ОтветитьУдалить
  6. Танай нөхрийн хувьд аз жаргалын мэдрэмжүүдээс аль нэгийн нь дутуу мэдэрч буй мэт байна. Иймээс та нөхөртэйгээ сайн ярилцаж ямар учраас сэтгэл гутраад байгааг нь олж тогтоохыг хичээ. Эсвэл сэтгэлзүйчид хандаж хамтдаа гэр бүлийн аз жаргалаа дахин сэргээх хэрэгтэй. Хэрэв нөхөр тань аз жаргалын мэдрэмжийг бүрэн дүүрэн авч эхэлбэл компьютерт донтох нь аяндаа зогсоно.

    ОтветитьУдалить
  7. sain bnuu?
    bi 1 oitoi huutei. huuhdiig yer ni heden nasnaas ni sain, muu zuil, boloh, bolohgui zuil ntriig ylgaj salgaj surgaj ehleh yostoi ve? odo manai huu hussen buhnee avah gdg ogohgui bol uurlaad, uilaad boon yum boldog etsest ni hussen zuilee avch bj l zugeer boldog. ene bdal tsaashdiin humuujild ni nolooloh uu? yaaj ene bdliig ni oorchloh ve?

    ОтветитьУдалить
  8. Энэ нь цаашдын хүмүүжилд нь муугаар нөлөөлнө.Тийм болхоор арга хэмжээ авах хэрэгтэй.Хүү чинь хайр халамжийн дутуу юмуу буруу мэдрэмж төрсөн юм шиг байна.
    Манай блог дээр байгаа Хүүдийн зөрүүд зан буюу миний хайртай бяцхан терро... гэсэн нийтлэлийг уншихийг зөвлөж байна

    ОтветитьУдалить
  9. Сайн байна уу.
    Би гэр бүлээрээ гадаадад байдаг. Охин маань 3 настайдаа энд ирээд, цэцэрлэг сургуульд сурч одоо 4-р ангид, 9 нас хүрч байна. Багаасаа маш их хөдөлгөөнтэй, заримдаа эрэгтэй хүүхдээс ч илүү сахилгагүй, юм болгонд маш их сониуч хүүхэд байсан юм. Анхны хүүхэд маань, тэгээд өөрсдөө залуу, оюутан байсан болохоор хүмүүжилд нь тэр болгон хангалттай сайн анхаарч чадаагүй. Хэдийгээр буруу гэдийг нь мэдэж байсан ч сахилгүйтэхэд нь загнах зэргээр хүчээр хориглох тохиолдол олон байдаг байсан. Үүнээс ч болсон уу охин маань маш их зөрүүд, хүний үг огт сонсдоггүй, ямар нэгэн юм хийлгэхийн тулд заавал дуугаа өндөрсгөж, эсвэл татаж чангааж байж хийлгэдэг болсон. Сүүлийн үед бид нар ч алдаагаа засч, өөртэй нь холбоотой шийдвэр гаргах зэрэг аливаа зүйлд аль болох санаа бодлыг нь сонсож, өөрийнх нь хүссэнээр байлгахыг хичээж байгаа ч зан аашийг нь өөрчилж огт чадахгүй байна. Монголд 9 орчим насны эмэгтэй хүүхдүүдийн ихэнх нь ээждээ болон гэр орны ажилд тусладаг, гэр бүлийн дотор өөрийн гэсэн үүрэг хүлээдэг болчихсон байдаг биз дээ. Гэтэл охин маань өдөрт ядаж ганц удаа аяга таваг ч угааж өгөхгүй юм. Телевизийн элдэв нэвтрүүлэг үзэх дуртай, ядаж байхад энд хүүхдэд зориулсан төрөл бүрийн нэвтрүүлгүүд тогтмол гарч байдаг. Хориглож болиулахгүй бол телевиз үзээд хэдэн цагаар ч хамаагүй суучих гээд байх юм.

    Бас нэг санаа зовоож байгаа зүйл нь юм болгоноос халширамтгай, залхуу хүүхэд болчихлоо. Ямар нэгэн спортын, бүжгийн зэрэг секцэнд явуулах гэхээр ядаргаатай, биенд хэцүү гээд огт явж өгөхгүй, зарим нэгэнд нь явсан ч ганц 2 удаа очоод л хэцүү байна, дахиж явахгүй гээд байх юм. Хичээл, гэрийн даалгавраа хийх дургүй, зарим тохиолдолд цаг алдтал нь хойш тавьж байгаад тухайн хичээл орох өглөө нь яаран сандран хийж харагддаг. Гэхдээ ихэнхээ хичээлдээ онцсайн дүнтэй байдаг. Монгол хэлээр бичдэг уншдаг болгох гэж бараг жил гаруй оролдлоо, одоо болтол үсгүүдээ ч бүрэн цээжлэж чадаагүй байна. Том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэхээр хичээл хийж толгойгоо зовоодоггүй, гар хөлөө хөдөлгөж биеэ зовоодогүй тийм л ажил хийнэ гэх юм.

    Охиноо хэрхэн яаж ямар нэгэн зүйлээс халширдаггүй, хувийн зохион байгуулалт сайтай, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай болгож хүмүүжүүлэх вэ? Охинтойгоо харьцахдаа бид нар юун дээр илүү сайн анхаарвал зохиолтой вэ?

    ОтветитьУдалить
  10. Та нар хүүхдэдээ өөрийг даалгах тал дээр ажиллах хэрэгтэй.Өөрт нь энэ чиний зүйл чи өөрөө л хийх хэрэгтэй гэх мэтээр харьц энэ насан дээр нь та нар эцэг эх нь байхаасаа илүү найз шиг нь байвал илүү дээр. Миний энэ болог дээр байгаа "Хүүдийн зөрүүд зан буюу миний хайртай бяцхан террорист" "Хүүхдийг хичээлдээ дуртай явдаг болгох зөвөлгөө"гэсэн бүлгийг уншаад санаа ав.

    ОтветитьУдалить
  11. sain bn uu bi 10 nastai duugee herhen zuv humuujulj zuv hun bolgoh talaar asuuh gesen um manai duu odoo 3r angi 10 nastai uul n uhaantai gehdee hunii ugend orohgui baih um bas yaaj hicheeld n sain bolgoh uu bi duugee ireeduid aav eej ah egchdee halamjtai sain meregjiltei hun bolgohig ih husej bn yaaj bi duude tus boloh uu

    ОтветитьУдалить
  12. SAin bnuu? MInii huu 14tei. Hul bumbugund ih durlaad hicheelee hiih sonirhol ni buuraad bna. Yaj hicheelee hiih yostoi gej oilguulah ve?

    ОтветитьУдалить
  13. Сайн байна уу
    Хүүхдийг хичээл чухал гэдгийг ойлгуулахын тулд аль болох биеийн нь даалгаж сургах хэрэгтэй.
    Энэ юу гэсэн үг вэ? гэвэл түүний хичээл бол зөвхөн тэрэнд л хамаатай зүйл гэдгийн нь ойлгуулах юм. Үүний тулд хичээлээ хий гэж байнга үглэх тус болохгүй. Ингэхээр хүүхэдийн ухамсар тэр хичээл ээж аавд хамаатай болохоос надад хамаагүй гэж ойлгоод байдаг юм. Тэгэхлээр зэрэг хүн хүний юманд хэрхэн ханддаг билээ. тэрэн шигээ хичээлд хандаад байдаг юм.

    ОтветитьУдалить
  14. Сайн байна уу,
    Охин маань 17 настай, гоц гойд сурдаггүй ч даруухан, хичээлдээ яваад байдаг байсан. Энэ жил их сургуулийн 1-р курс, өөрөөсөө хэд ах найз залуутай болоод гэрийн бараа харахаа болилоо. Тэр залуугийнхаа нэрээс бусдыг нь бидэнд огт хэлдэггүй. Бид тэр залуугийнх нь гэрийг хайж олоод эцэг эхтэй нь шууд очоод уулзах уу, ингэснээр бид охиноо улам цааш нь түлхэх болов уу? Ийм үед охинтойгоо яаж харьцах вэ?

    ОтветитьУдалить
  15. Сайн байна уу,
    Нэг их оролцоод байх хэрэггүй. Гэхдээ эрүүл сексийн талаар зөвөлгөө өгөх хэрэгтэй байх. Сэтгэлзүйчтэй нэг уулзуулчих. Өөрт нь ч гэсэн асуух зүйл их байгаа байх

    ОтветитьУдалить
  16. Сайн байна уу? Энэ блогийг олсондоо маш их баяртай байна. Би гэдэг хүн зүгээр ч юм шиг зүгээргүй ч юм шиг. Гаднаас маань харвал аз жаргалтай, тас тас хөхөрсөн хүн. Гэхдээ аймар амархан сэтгэлээр унаж шаналах үе их байдаг. Яг үнэндээ өөртөө юу хэрэгтэй байгааг ч мэдэхгүй юм. Юу вэ гэхлээр бусад хүмүүсийн таагүй хандлагад сэтгэлээр аймар амархан унадаг. /Хүн болгон надтай сайхан харьцах ёстой юм шиг байгаа юм бодвол/ Бас өөрийгөө үнэлдэггүй. Хүнтэй юм ярьж байхдаа "Би муу ярьдаг" гэх бодол шууд толгойд орж ирээд гэнэт л гацаад сандраад эхэлдэг гэх мэтчилэн. Бас хүнтэй ярьж байхдаа "нүд рүү нь харах" гэсэн бодол орж ирэнгүүтээ харж чадахгүй болох гэх мэтчилэн. Аймар сонин би тэгээд энэнгээсээ болоод шаналаад байх юм. Яг ийм үедээ сэтгэлзүйчид хандмаар ч юм шиг тэгснээ тэр түр зуурын үе өнгөрөхлөөр очих шаардлагагүй ч юм шиг. Жижигхээн юм шиг хэрнээ аймар шаналалтай юм өө. Би яавал энгийн хүмүүс шиг болох юм бол.

    ОтветитьУдалить