понедельник, 26 октября 2009 г.

Нойргүйдэлтээс гарах 10 дүрэм

Нойргүйдэлтээс гарах 10 дүрэм
Эдгээр дүрмийн гол зорилго нь таныг унтахдаа ор,унтлагын өрөө гэх мэт зүйлсийг ашиглаж өөртөө унтах дохиог бий болгоход чиглэж байгаа юм. Гэхдээ манай орны нөхцөл цөөн өрөө байранд гэртээ олууллаа амьдардаг эсвэл гэрт амьдардаг хүмүүс хийж гүйцэтгэхэд бэрхшээлтэй бөгөөд ийм нөхцөлд амьдардаг хүмүүст сэтгэл зүйчид хандаж зөвөлгөө авахыг зөвлөж байна
1.    Унтлагын өрөө болон ор нь зөвхөн унтахад зориулагдах

Та орондоо юм унших эсвэл зурагт\телевизор\ үздэг үү?Ороо маш таатай болгоод утсаар ярих,хоол идэх,юм бичих,ажлаа хийхэд ашигладаг уу?Орлуугаа очоод өөрийн хувийн асуудал болон санаа зовоосон зүйлээ бодож түүнийгээ шийдвэрлэх арга зам олох гэж оролддог уу?
Хэрэв тийм биш бол маш сайн байна.Тэгвэл та энэ эхний дүрмийг алгасаж болно гэсэн үг.Хэрэв дээрх зүйлсийг хийдэг бол цааш нь уншихыг зөвлөж байна.
Хэрэв таны бие мах бодь тань ор бол унтахад зориулагдсан зүйл биш өөр зүйлд ч гэсэн зориулагдсан зүйл гээд ойлгочих юм бол орон дээрээ хэвтэсэн ч харин таны бие мах бодь идэвхитэй хэвээр байх болно.
Иймээс та өөрийн бие мах бодио ор гэдэг бол зөвхөн унтахад зориулагдасан зүйл гэж сургах нь их чухал юм.Тиймээс таньд ор гэдэг бодол орж ирэхэд л шууд таньд нойр хүрэх,зүүдний сайхан ертөнцөд аялах бодол төрдөг болгох нь маш чухал юм.Энэ нь өөр үгээр хэлбэл та дуртай идэх юмаа бодох тэр агшинд таны арааны шүлс асгардагтай адил болгох хэрэгтэй.Унталгын өрөө улмаар орыг унтахаас бусад төрлийн идэвхитай зүйл хийхэд бус зөвхөн тайвширах,тайван амрахад зориулсан орчин болгох хэрэгтэй.
Жич:Үүнд нэг ондоо зүйлийг хамруулахгүй байж болно.Энэ нь бэлгийн хрьцаа юм.Бэлгийн харьцаа нь нойр хүргэх маш сайн эмийн нэг юм.Та дур тавилтын хүчээр биеийн болон сэтгэл санааны тайвширалт эдэлдэг.Энэ нь тайван сайхан унтах боломжийг олгодог .

Иймээс ийм орчин бүрдүүлхэд дараах зүйлсийг хийх хэрэгтэй:
·         Унталгын өрөөнөөс эсвэл орны дэргэдээс бүхий л унтахад зориулагдаагүй, таныг идэвхитэй байлгаж болох зүйлс \хоол хүнс,уух зүйлс,унших зүйлс,зурагт,ажилтай холбоотой зүйлс г.м\ -ийг холдуулах,хийхгүй байх хэрэгтэй.
·         Хэрэв унтах болон адаглаад түр дуг хийгээд авахыг хүссэн ч зөвхөн орон дээрээ л хий.Тэгэхээс ямар нэг буйдан, сандал гэх мэт газрыг бүү ашигла.
·         Унтлагын өрөөгөө эсвэл адаглаад ор болоод орныхоо эргэн тойрныг тайван нам гүм таньд тааламжтай орчин болго.
·         Ороо эсвэл Унтлагын өрөөг ямар нэг асуудал шийдэх орчин бүү болго.Ор болон Унтлагын өрөө нь асуудал шийддэг газар биш.Асуудлыг өдрийн цагаар ба ор, Унтлагын өрөөнөөс холуур шийдэж сур.

2.    Хэрэв орондоо хэвтээд унтахгүй,нойр хүрэхгүй 30 минут болох юм бол бос.

Орондоо унталгүйгээр 30 минут л хэвт.Хэрэв 30 минут болоход унтахгүй бол боссон нь дээр.Тэгээд биед тань ядралт мэдэгдэх тэр үед л буцаад орондоо хэвт.Хэрэв дахиад хэвтээд 30 минут болоход унтахгүй бол дахиад л бос.Орондоо унталгүйгээр 30 –аас илүү  минут бүү хэвт.
Гэхдээ 30 минут харж байна гээд 5 минут тутам цаг хараад бай гэсэн үг биш юм.Ингэх юм бол бас л буруу.Та өрөө мэдрэмжээрээ 30 минутын баримжаа аваад сурчих хэрэгтэй.Өөрийнхөө мэдрэмжээ ашиглах хэрэгтэй.Та 25 эсвэл 35 минут болоод боссон ч болно.Ингэлээ гээд буруудах зүйлгүй.Өөрийнхөө мэдрэмжиндээ итгэ.
Зарим торхиолдолд жишээ нь өвлийн нөхцөлд үүнийг хийхэд хэцүү ор дулаахан босоход хэцүү мэт санагдаг.Тэглээч гэсэн ч бос. 30 –аас илүү минут орондоо унталгүй хэвтэхгүй байхийг өөрийн бие организмд сургах нь маш чухал.Ингэснээр та ор харах эсвэл бодох агшинд таны бие мах бодь би ядарлаа,унтая гэсэн дохио хүлээн авсан мэт болж та өөрийн эрхгүй унтах хүсэл төрөх бөгөөд орондоо хэвтэхэд тань бие мах бодь тань шууд амрах боллоо,унтах боллоо гээд унтах горимдоо ордог болох юм.

Бас нэг өөр гарах асуудал юу вэ? гэвэл 30 минут боллоо унтасангүй бослоо юу хийх вэ?Гэрт бүх хүн унтаж байдаг яах вэ?
Тиймээ бас нэг асуудал бөгөөд гэхдээ та босоод ямар нэг таны бие мах бодь болон сэтгэл санаа идэвхитэй болгох зүйл хийж болохгүй.Тэгэхээр та дараах зүйлсийг хийж болох юм.Үүнд:ямар нэг таныг тайвшируулахаар ном унших,зурагт телвизор үзэх\гэхдээ ямар нэг дайн тулаантай эсвэл сэтгэл хөдөлгөсөн зүйлс үзэх хэрэггүй шүү\өдөр тутам хийдэг гэр орны ажлаас байж болох юм\жнь:юм индүүдэх,ном дэвтэр янзлах,амралт зугаалга төлөвлөх,чихэвчээр тайвшруулах хөгжим сонсох,найз нөхөддөө захиа бичих г.м\
Тийм болохоор унтахын өмнө хэрэв унтаж чадахгүй бол хийж болох 5 зүйлийг бодоод олоод санчих хэрэгтэй.Тэгвэл босоод юу хийх вэ? гээд бодоод хайгаад байх хэрэгүй.
Гэхдээ мэдээж энэ 2 –р дүрэмд хэрэв та биеийн байдлаас шалтгаалсан нойргүйдэлт болон өвчтэй үедээ үүнийг мөрдөхгүй байж болно.

3.    Унтахын өмнө хийдэг өөрийн гэсэн заншил\зуршил\тай болох хэрэгтэй

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та унтах болгондоо ямар нэг дэс дараалан хийдэг заншил\зуршил\тай болох нь чухал юм.Нэг их ядаргаатай шаардлагагүй юм шиг санагдаж болох юм гэхдээ энэ нь маш чухал бөгөөд та энэ заншил\зуршил\аараа, дараалан гүйцэтгэдэг зүйлсээрээ өөрийнхөө бие мах бодид унтах боллоо гэх дохио мэдэгдэж байдаг.Та өөрийн гэсэн заншил\зуршил\ бодож олох хэрэгтэй ба үүнийгээ өөрийнхөө онцлог болон орчиндоо зохицуулж 4 өөс 5 зүйлийг сонгоод үүнийгээ 4 долоо хоногийн турш хийхэд таньд өөрт таньд дасал болоод ирэх болно.Энэ нь таныг сайхан унтахад тань тус болох юм.
Иймэрхүү заншил\зуршил\ ямархуу байх вэ гэвэл?
Жнь:Та унтахаасаа ойролцоогоор хагас цагийн өмнө дараах зүйлсийг шат дараалан хийх хэрэгтэй:
·         Эхлээд нэг сайхан тайвшруулахуйц хөгжим сонсоод
·         Дараа нь онгорхой цонх эсвэл үүдэндээ гараад нэг сайхан амьсгаа авах юм уу бага зэрэг гадуур алхаад
·         Дараа нь ариун цэврийн өрөө ороод шүдээ угаах нүүр гараа угаах зэргийг үйлдээд
·         Дараа нь Унтлагын өрөөний гэрлээ унтраагаад, орондоо ороод тайвшруулах дасгал хийгээд унтах

4.    Өөрийнхөө бие мах бодийн өгч буй дохиог мэдрэх хэрэгтэй

Та ямар үед болон шалтгаанаас үүдээд одоо унтах цаг боллоо гэж боддог вэ?
Энэ бол маш чухал асуултын нэг юм.Нойргүйдэлтийн ихэнх шалтгаан энэ асуудлаас гарч ирдэг.Учир нь та нэг бол өөрийн бие мах бодь тань амралт шаардаагүй үед унтах гэж оролдох эсвэл амралт шаардаж байхад нь таны зүгээс унтахгүй байх гэх мэтээр та унтах үе мөчлөгөө тохируулаагүйгээс болж нойргүйдэлт болон улмаар өвчин тусах мэт сөрөг нөлөө энэ асуудлаас урган гарж болох юм.Энэ нь нэг ёсондоо та ариун цэврийн өрөө орох шаардлагагүй байж ариун цэврийн өрөө орохтой адил зүйл юм.
Тэгвэл хэзээ унтах болсон бэ? гэдгийг шийддэг зарим алдаануудаас жишээ татая:
·         Оройн 11 цаг боллоо одоо унтахгүй бол болохгүй гэсэн бодол
·         Зурагтаар онц сонин юм гарахаа болихоор
·         Эхнэр эсвэл нөхөр маань унтахаар явсан учир
·         Уйтгарласан ба уйтгарласнаасаа болоод ядарсан юм шиг болохоор
·         Өчигдөр муу унтсан тэгэхээр өнөөдөр унтаж нөхөж авна г.м
Энд дурьдсан зүйлсүүд таны бие мах бодиос шалтгаалсан бус бусад зүйлсээс шалтгаалсан асуудлууд байгааг анзаарч байгаа байх.
Тэгэхээр хэзээ унтахыг яаж мэдэх вэ? гэж асуух байх тэгвэл тэрийг та өөрөө л мэдэж олох хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.Үүнийг та өрөө өдөр бүр олж тогтоох хэргтэй бие мах бодидоо итгэл хүлээлгэ тэр таньд хэзээ унтах болсон эсэхийг өөрөө хэлээд өгнө та зөвхөн тэр дохиог нь сонсох, мэдрэх л шаардлагатай.Бидний бие мах бодь үргэлж бидэнд өөрт нь юу хэрэгтэй болохыг үргэлж хэлж байдаг.Энэ нь өөр үгээр хэлбэл таны бие мах бодид хүнс тэжээл шаардлагатай болоход таны бие мах бодь таньд өлсөж буй мэдрэмжийг илгээж байдагтай адил юм.Энэ дүрмийг хэрэгжүүлэхийн тулд 5 дугаар дүрмийг баримталбал сайн. Яагаад гэвэл өглөө болгон тогтмол цагт босож байвал таны бие мах бодь хэзээ утах талаар дохио өгөхдөө илүү ойлгомжтой байна.Энэ үед бие мах бодь тань тэр өдөр их ядарсан бол өглөө тэдэн цагт босно гэдгээ тооцож үзээд одоо тэдий үед унтвал би амралт авж чадах юм байна гээд таньд тухай цаг дөхөөд ирэх үед өөрийн дохиогоо өгөж эхэлнэ.

5.    Өглөө болгон нэг ижил цагт босож бай

Амралтийн өдөр ч бай ажлийн өдөр ч бай хэзээ ч унтасан хамаагүй үргэлж нэг цагт босч сур зөвхөн ингэж байж таны бие мах бодь тань тогтмол хэвийн байдлаа хадгалах болно.Сайхан их унтах нь сайхан зүйлсийн нэг хэдий ч энэ таны нойргүйдэлтийн эмчилгээний үр дүнг алдагдуулна.

6.    Өдрийн цагаар унтахаас аль болох зайлсхий

Хэдий өдрийн цагаар их ядарсан санагдаж бараг зогсоогоороо унтачих юм шиг санагдасан ч гэсэн битгий унт.Өдрийн цагаар хэсэг дуг хийвэл таны бие мах бодийн зарим хэсэг нь амралт авах ба энэ хэсгээс шалтгаалан та орой оройтож нойр хүрэх, шөнө дунд сэрэх, эсвэл өглөө эрт сэрэх болно.
Иймээс өдрийн цагаар унтахаас аль болох зайлсхий, үүний тулд нойр хүрсэн үедээ дасгал хийх гадуур явах гэх мэтээр өөрийгөө сэргээх хэрэгтэй

7.    Сэрүүлгэнийхээ боол болох хэрэггүй

Нойргүйдэлтээр өвчилж буй хүмүүсийн нэг том дайсан бол сэрүүлэг юм.Та унтаж байгаад өөрийн эрхгүй сэрүүлгээ эсвэл цагаа харж хэд болж байгааг харах гэж хичээх нь таны нойрыг хулжаах болно.Энэ нь дараах жишээгээр харагдаж болох юм:Та Унтлаа хэсэг хугацааны дараа хэд болоо сэрүүлэг дугарах болоо болов уу? гэж бодогдоно түр сэрээд цагаа хардаг 30 минут өнгөрсөн байдаг.-Өө гээд буцаад унтана дахиад цагаа хардаг 45 минут өнгөрсөн байдаг.-Өө одоо яг унтая гэхээр нойр  сэргэчихсэн байдаг.Тэгэсхийж байгаад дахиад унтдаг дахиад сэтгэл зовоод сэрдэг цаг хардаг шөнийн 1 цаг болж байх жишээтэй.Ингэж Унтаж сэрж унтаж сэрсээр өглөөг  хүргэдэг харин ингэхэд таны бие мах бодь амралт аваагүй байдаг.

Иймээс өөрийн орны ойролцоогоос цаг болон сэрүүлгээ холдуулж таны нүдэнд үзэгдэхгүй газар тавих хэрэгтэй.  

8.    Оройдоо зөвхөн хөнгөн чанарын хоол идэж бай

Таны бие мах бодь хоол хүнс боловсруулахдаа 3 цаг зарцуулдаг гэдгийг бодох хэрэгтэй.Хангалтай идэхээр ядарах,нойр хүрэх мэт санагдаг.Улмаар хүнд хоол идээд унтах юм бол тайван бус унтах ба өглөө амархан сэрдэггүй.

Иймээс оройдоо аль болох хөнгөн хоол унд хэрглэж бай.

9.    Тайвширах хэрэгтэй

Стресстэсэн эсвэл тайван бус үед унтахаар явах нь таныг тэр чинээгээрээ тайван бус унтуулна эсвэл нойргүйтүүлнэ.Тэгэхээр аль болох тайвширсан эсвэл тайван байдалд байгаа үедээ унтах хэрэгтэй.Хэрэв тайван бус байвал янз бүрийн тайвшруулах дасгалууд байдаг ба тэднийг хэрэглэх хэрэгтэй

10. Зарим нэг бясалгалийн хэллэгийг хэлж өөрийн бодол санаагаа эерэг болго

a.    Орондоо ороод гэрлээ унтраагаад дараах үгсийг удаан аажуухан тэгэхдээ ойлгогдохоор дараах үгсийг өөртөө хэл
-       Би өөрийнхөө биед итгэж байна.Хэрэв тэр унтах хэрэгтэй байгаа бол би унтана.Миний бие өөрт минь юу хэрэгтэйг мэднэ.Миний бодол санаа маш тайван байна.Би маш тайван нам гүм тайвширч байна.Бүх зүйл сайхан байна.Одоо надад хийх зүйл алга.Одоо би унтаж болно.

b.    Үүний дараа өөрийн хйисвэрлэн бодох чадвараар эерэг зүйлсийн талаар дүрслэн бодох хэрэгтэй.Өөрийн бодолдоо таньд тааламжтай зүйлсийн талаар бодох хэрэгтэй.Энэ бодолдоо сайхан зугаалсанаа бодох эсвэл дараа зугаалахдаа ямар сайхан байх талаар бодох,эсвэл сайхан байгальд өөрийгөө байгаагаар төсөөлөх,эсвэл өөрийн хань ижлийн сайхан зүйлсийн талаар бодож болно.Ямар ч бодол байж болно гэхдээ зөвхөн эерэг бодол байх хэрэгтэй.

Комментариев нет:

Отправить комментарий