понедельник, 26 октября 2009 г.

Саруул Гэрэлт Ирээдүй Төв

Хүний хамгийн их судлахийг хүсдэг болон хамгийн бага судлагдсан зүйл бол яах аргагүй хүний сэтгэл зүй юм. Хэрвээ таньд яамарваа нэг сэтгэл санааны асуудал гарах юм бол үүнийг бусад төрлийн бие эрхтэний өвчин шиг оношлох багаж төхөөрөмж гэж байхгүй юм.Ийм л учраас та сэтгэл санааны хямралын үед сэтгэл зүйчид хандаж зөвөлгөө авах хэрэгтэй.Сэтгэл зүйч нь таньтай харилцан ярилцаж таны сэтгэл санаа ямар учраас хямарч байгааг сэтгэл зүйн аргууд болон тестүүдээр оношилж, тогтоож тухайн хүний оюун санааны хямралыг эмчлэх арга стратегийг таньтай хамтарч боловсруулж улмаар цаашдаа тухайн асуудлыг өөрийн хүчээр даван гарах болон шийдвэрлэх чадвартай болоход тусалдаг.

Гэхдээ манай орны нөхцөлд ихэнх хүмүүс сэтгэл зүйчийн талаар буруу ойлголттой байдаг учраас хүн сэтгэл зүйч дээр очихоос айж эмээснээс сэтгэл зүйн янз бүрийн дарамтанд хүнд хэцүү амьдралыг туулдаг.

Монгол хүмүүсийн ихэнх нь сэтгэл санааны хямрал болон сэтгэл санааны хямралаас үүдэлтэй асуудалтай үед лам,мэрэгч,төлөгч гэх мэтийн улсад ханддаг.Улмаар эдгээр мэрэгч төлөгч нар нь тухай үед таны сэтгэлийг засах төдий үг хэлснээр та сэтгэл санаагаа хуураад өнгөрдөг ба харин таны асуудал шийдэгдээгүй байсан хэвээр байдаг.

Хүмүүс ихэвчлэн хэрэв сэтгэл зүйчээс тусламж авах юм бол өөрийгөө галзуу солиотой гэж бодох эсвэл бусад хүмүүсийн хэл амнаас айж сэтгэл зүйчид хандаж чаддаггүй.

Энэ бол буруу юм сэтгэл зүйчид хандана гэдэг бол харин урьдчилан сэргийлж байгаатай ялгаагүй юм.

Жнь: Та цаашдаа том алдаа гаргахгүйн тулд та эхлээд хуульчаас хууль зүйн зөвлөгөө авдаг.Үүнтээ нэгэн адилаар цаашдаа уг сэтгэл санааны асуудлаас болж илүү хохирохоос хамгаалж сэтгэл санааны зөвлөгөө авч явах нь таны амьдралыг хөнгөлөж аз жаргалтай амьдралын баталгаа болно.

Сэтгэл зүйч ба сэтгэл мэдрэлийн эмч хоёрын ялгаа нь юу вэ?

Сэтгэл зүйчийн талаарх буруу ойлголтын хамгын гол нь сэтгэл зүйчийг мэдрэлийн болон сэтгэл мэдрэлийн эмчтэй андуурах явдал юм.Сэтгэл зүйч нь сэтгэл зүйчээр сэтгэл зүйн чиглэлийн сургууль төгссөн хүн бөгөөд энэ нь анагаах ухааны эмч биш юм.

-Хүний сэтгэл зүйн асуудлыг сэтгэл санаа талаас нь авч үздэг.

Харин мэдрэлийн болон сэтгэл мэдрэлийн эмч нь анагаах ухааны сургуулийг төгссөн мэргэжлийн эмч юм. -Сэтгэл мэдрэлийн эмч нь хүний сэтгэл зүйн асуудлыг хүний биеийн физио-логийн талаас авч үздэг бөгөөд үүнээс үүдэлтэйгээр эмчилгээний арга нь эм тариаг түлхүү хэрэглэсэн шинжтэй байдаг.Иймээс ихэвчлэн сэтгэл мэдрэлийн ноцтой хямралд орсон

(Үүнд:хувь хүний төлөвшил хэт доголдсон,галзуурсан,солиорох) хүмүүсийг ихэвчлэн эмчилдэг.

Ямар тохиолдлуудад та сэтгэл зүйчид хандах хэрэгтэй вэ?

- Хэрвээ та урьд нь өдөр тутам хийдэг байсан зүйлсээ хийж чадахгүй байгаа үед

- Хэрвээ та асуудлаа өөрөө шийдвэрлэх гээд чадахгүй мухардалд орсон үед

- Хэрвээ таны хямрал хүндэрч зарим нэг муу зүйлс(амиа хор-лох г.м) бодох болсон үед

- Хэрвээ та ямарваа нэг донтсон зүйлээсээ(архи, мөрийтэй тог-лоом г.м) ангижрахыг хүссэн үед

- Хэрвээ та 4-өөс дээш долоо хоног айдас болон сэтгэл санааны гутралд байгаа үед

- Хэрвээ та нойргүйдэлт,дотор муухайрах,зүрхний цохилтын хэвийн хэмжээ алдагдсан бөгөөд бусад үл ойлгогдох өвчнөөр өвдөөд эмч ямар нэг онош тогтоож чадахгүй байгаа үед

Сэтгэл зүйн эмчилгээний үед яадаг вэ?

- Та сэтгэл зүйч таньтай хамтарч эхлээд ямар учраас болон ямар хүчин зүйлээс болж та энэ сэтгэл санааны хямралд оршиж байгааг тогтооно

- Дараа нь хамтарч энэ асуудал болон хямралыг даван туулах болон эмчлэх арга, тактик боловсруулна .

- Сүүлд нь дахин иймэрхүү тохиолдолд өөрийн хүчээр тухайн асуудлыг шийдвэрлэж чадах аргачилалд сургана

Ямар сэтгэл санааны асуудал дээр сэтгэл зүйч туслаж чадах вэ?

- Ганцаардалт,Өөртөө итгэх итгэлээ алдах

- Депресс - сэтгэлийн гутрал болон сэтгэлээр унах г.м

- Айдас жнь:нийгмийн айдас,цочролд орох,шалгалтын айдас,айдаст өвчин г.м

- Хоол ундны дуршил алдагдах жнь: турах дон, хэт таргалалт г.м

- Ямарваа нэгэн донтолт жнь: архи,тамхи,хар тамхи,эм г.м

- Хүүхэд ба залуучуудын зан харилцааны доройтолт

- Биеийн физиологийн байдлаас хамаарсан сэтгэл санааны хямрал жнь:бэлгийн чадавхи муудах,даралт,нойргүйдэлт г.м

- Сэтгэл санаанаас үүдэлтэй биеийн өвдөлт

- Сэтгэлийн шарх жнь:хүчирхийлэлд автсан,-хууртсан,аваар ослоос үүдэлтэй г.м

- Хувь хүний зан чанар төлөвшилт доройтсон

- Ядаргаанаас үүдэлтэй өвчин жнь. стресс,уур уцаар г.м

- Амьдралын хямрал

жнь:хагацал гашуудал,хамтрагч болон найз нөхдөөс ирэх дарамт-(муу хэлүүлэх, гадуурхуулах) г.м

- Гэр бүлийн хямрал жнь:төлөвлөлт, хөндийрөлт, хардалт, салалт г.м

2 комментария:

  1. Хайж байсан блог оо олчих шиг боллоо...

    ОтветитьУдалить
  2. huvi hund zovlogoo ogohgui gesen chini yu gesen ug ve. Manaid uur sain setgelzuich bhgui bna shuu dee. zuvluguu avah heregtei bh yum. ug n ih l sain zov gazraa olloo gej bodsiimsan

    ОтветитьУдалить